Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“Харваач”-д ногдуулах шийтгэл таван сая ч хүрэхгүй
А.АКЭРКЭ
“Монголоороо байгаасай” гэх дуунаас үүдэлтэй элдвийн мэдээлэл хэд хоног олны нүдийг хужирласан гэж болно. Мартагдах шахсан энэ мэдээллийг ганц дэвэргэж буй нь цахим ертөнцөд “харваач” хэмээх хоч нэр хүртээд буй Л.Гүндалай.
Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Монголоороо байгаасай” дууны хэсгийг оруулсан эвлүүлэг хийсэн хүмүүст ихэд баярлана, өндөр урамшуулал олгоно хэмээн уралдаан хүртэл зарлаад амжсан. Үүнийг нь даган баясч буй хүн ч олон гэж жигтэйхэн. Түүнийг “Ядууст тусалж, олигархиудыг хашраадаг эр” гэх зэргээр өргөмжлөөд буй залуус хариуд нь мөнгөн урамшуулал хүртэх учир Л.Гүндалайг баясгах гэж дор бүрнээ хичээж байгаа сурагтай.

Гэвч Улсын их хурлын гишүүний суудал горилогч иргэн Л.Гүндалайгийн эл үйлдэл хэрээс хэтрээд байгааг ч цөөнгүй хүн сануулсаар.
Хамгийн сүүлд л гэхэд фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Энэ Монголбанкны ерөнхийлөгчийг гурвынх нь дунд нэг сайн харваж өгөхгүй бол долларын ханш дийлдэхээ байлаа... Олуулаа дэмжээд өгвөл хусаад өгнө шүү” гэх зэргээр элдвийн бусармаг зүйлд залуусыг уриалан дуудах болов. Харамсалтай нь, эл үйлдэлдээ огтхон ч эмзэглэхгүй байгаа түүнд зохих байгууллагууд нь ямар хариу барих нь сонин. Гэвч өдийг хүртэл нам гүм байсаар.
Харин энэ дууны зохиогчийн нэг болох Баян ихэд гомдолтой байгаа, бүр гутамшигтай санагдаж байгаагаа ч фэйсбүүк хуудсаараа дамжуулан уламжлаад амжсан. Тухайлбал, “Монгол Улсад энэ дууны тухай гутармаар юм болоод байгааг олж харлаа. Дуу маань тийм муухай болж сонсогдож бас харагдаж байхад дууны ая зохиогч миний бие, үг зохиогч Цогжилтын өмнөөс үнэхээр харамсч байна” гэжээ. Ингээд түүний хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
“Намайг Баян гэдэг. Өвөрмонголын хөгжмийн зохиолч. Өвөрмонголын “Одон” телевизийн “Авьяаслаг монгол” нэвтрүүлгийн ерөнхий найруулагчаар ажилладаг. “Монголоороо байгаасай” дуу минь ойрын өдрүүдэд цахим сүлжээнд нэлээд шуугиан тарьж байх шиг байна. Фэйсбүүк хуудаснаас олж үзэхэд Монгол Улсын Гүндалай гэдэг хүн “Монголоороо байгаасай” гэдэг дууг маань дуулаад цахим сүлжээнд тавьсан нь хүмүүсийн анхаарлыг их татжээ. Энэ асуудалд зохиогч болсон миний бие мэдэгдэл хүргүүлэх гэсэн юм. “Монголоороо байгаасай” дуу 2010 онд зохиогдсон. Шүлгийг нь манай “Одон” телевизийн дэд захирал Цогжилт гуай бичсэн. Харин миний бие аялгууг нь хийсэн. 2010 ондоо Өвөрмонголын дуучин Мөнгөнцэцэгийн дуулснаар хүмүүст хүрч, цомогт нь хүртэл багтсан уран бүтээл. Түүнчлэн, миний уран бүтээлийн цомогт орсон. Харин 2012 онд Монгол Улсын хөгжимчин Байдраг хөгжмийн найруулгыг нь хийж, дуучин Дашдондог, Амармандах нар хамтран дуулсан. Энэ цагаас хойш “Монголоороо байгаасай” дуу монгол хүн бүрийн сонорт хүрсэнд зохиогч миний хувьд сэтгэл хангалуун байв. Тиймээс 2012 оны хоёрдугаар сарын 15-нд зохиолчдынхоо нэрийн өмнөөс Монгол Улсын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгтэй энэ дууг хамгаалах тал дээр хамтарч ажиллахаар болж гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Тэр үеийн нийгэмлэгийн тэргүүн Энхцэцэг эгч гарын үсэг зураад тамга дарж баталгаажуулсан нь энэ дуу оюуны өмчөөр хамгаалагдсаны баталгаа. Гэтэл Гүндалай гэдэг хүн дууг маань дуулахдаа зохиогч болсон биднээс ямар ч зөвшөөрөл аваагүйн дээр ядаж нэг удаа ч болов утас шөрмөсөөр холбогдоогүй. Түүнчлэн, бидний хийсэн хөгжмийн найруулга, клипний хэсгээс ашиглажээ. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдвэрлэхийг зохиогч болсон Цогжилт ах бид хоёр Монгол Улсын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгт гаргаж өргөдөл бичин хүргүүлж байна. Хүсэлт, шаардлагаа бүгдийг нь бичсэн. Эцсийн шийдвэр гартал бид анхаарал хандуулах болно” гэсэн байв. Тэрээр мөн өргөдөлдөө “Гүндалайгийн дууны зохиогчийн эрхэнд халдсан үйл ажиллагааг хуулийн дагуу шийдвэрлэж, хариуцлага нэхэмжлэх, “Монголоороо байгаасай” дууны үг, аялгуу бүрийн бүрэн бүтэн байдлыг батлах, Энэхүү дууг ашиглах хүмүүс оюуны өмчийн дагуу зохиогчийн зөвшөөрөл авах, ямар нэгэн улс төртэй хамаатай үйл ажиллагаа, хөтөлбөрт оруулахгүй байх гэсэн дөрвөн зүйлийг тусгасан байв.
Харамсалтай нь өргөдлийн хариуг өнөө болтол өгөөгүй аж. Тиймээс бид холбогдох байгууллагын хүмүүсээс Л.Гүндалайн зохиогчийн эрх, оюуны өмчид халдсан эл ичгүүргүй үйлдэлд ямар хариуцлага ногдуулах талаар болон эл асуудалд ямар байр сууринаас хандаж буйг нь тандлаа.
Ү.Хүрэлбаатар: Оюуны өмчийг дээдэлдэг, зохиогчоос зөвшөөрөл авдаг соёлтой болмоор байна
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Ү.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Өвөрмонголын хөгжмийн зохиолч Баян танай нийгэмлэгт хандаж өргөдөл гаргасан байсан. Та хүлээж авсан уу?
-Яг өргөдөл нь надад ирээгүй байна. Дуучин Дашдондогоор дамжуулж энэ асуудлыг танилцуулсан. Зохиогчийн эрхийг зөрчсөн их доторхой асуудал шүү дээ. Зохиогчийн хамаарах, онцгой эрх гэж бий. Дамжуулж дуулсан биш яг зохиосон хүнээс нь буюу яруу найрагч, ая зохиогч хоёроос нь зөвшөөрөл авч байж олон нийтэд хүргэх ёстой. Аман ярианаас сонсч байхад албан ёсоор зөвшөөрөл аваагүй юм билээ. Түүнчлэн, клипнээс нь харж байхад үгийг нь зохиосон гээд Гүндалайгийн нэр явж байсан. Ингэж болохгүй л дээ. Өмнө нь олон нийтэд хүрсэн дуун дээр өөрийн нэрээ тавьж болохгүй шүү дээ. Ингэснээрээ шүлгийг нь зохиосон хүний эрхийг зөрчиж байгаа юм.
-Тэгэхээр Баян фэйсбүүк хуудсандаа тавьсан өргөдлөө танай нийгэмлэгт албан ёсоор өгөх ёстой юм байна, тийм үү?
-Тийм. Гэхдээ Дашдондогоор дамжуулснаа өгсөн гэж ойлгож байж магадгүй. Мөн цахим шуудангаар явуулсан байж магадгүй юм. Бидэнд албан ёсоор хүлээж авсан зүйл одоогоор байхгүй байна. Баянгийн хувьд өмнө нь манай нийгэмлэгт гишүүнчлэлтэй байсан юм билээ. Гишүүнчлэлийнхээ хугацааг цаашид сунгуулах шаардлагатай. Энэ асуудалтай холбоотой материал нь бүрдэх юм бол бид асуудлыг цааш уламжилна. Гэхдээ энэ асуудлыг улстөржүүлээд байх хэрэггүй. Ер нь, оюуны өмчийг дээдэлдэг, зохиогчоос зөвшөөрөл авдаг соёлтой болмоор байгаа юм.
-Ер нь, иймэрхүү тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?
-Зохиогчийн эрх зөрчсөн асуудалд шаардлагатай гэвэл торгууль тавигдах байх. Шүүхээр тогтоосны дараа л ямар хариуцлага оногдох нь тодорхой болох болов уу.
С.Амармандах: Нялх хүүхэдтэй болохоор хэрүүл хиймээргүй байна
-Л.Гүндалай та нарын “Монголоороо байгаасай” дууг дуулахдаа ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэсэн. Та нар ямар хариуцлага тооцохоор болов?
-Энэ талаар ах нь сайн мэдэхгүй байна. Нялх хүүхэдтэй болохоор хүмүүстэй хэрүүл, маргаан хиймээргүй байна л даа. “Манай халуун элгэн нутаг” дууг хамтлаг, дуучид дуулж л байдаг юм. Би тэр болгонд хэрүүл уруул хийгээд байдаггүй. Тэгэхээр “Монголоороо байгаасай” дууг хүмүүс ойлгоод, сайхнаар хүлээж авч байвал болж л байна.
-Хамгийн гол нь оюуны өмчийн асуудал яригдаад байна л даа?
-Янз янзаар л ярьж байна. Гэхдээ хүмүүс Монголоо магтан дуулж байвал сайн л биз дээ.
Б.Лхагвасүрэн: Олон нийтэд түгээхдээ заавал зохиогчоос зөвшөөрөл авна гэдэг үг, үсэг хуульд бий
/Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн захирал/
-Л.Гүндалай “Монголоороо байгаасай” дууг дуулахдаа ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гээд байгаа. Энэ асуудал дээр танай төв ямар байрь суурьтай байгаа вэ. Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог танай төвийн гишүүн болохоор ингэж асууж байна?
-Энэ дууны бичлэгийн эрх нь Дашдондог ах дээр байдаг юм. Хамгийн гол нь зөвшөөрөл аваагүй юм билээ. Зохиогчийн эрхийн хуулиар бол заавал зохиогчоос зөвшөөрөл авах ёстой байдаг. Эдийн болон эдийн бус гэсэн хоёр эрхтэй. Энэ үйлдэл нь эдийн бус эрхийг нь зөрчсөн байгаа юм. Бидний зүгээс албан бичиг өгөхөөр бэлтгэж байна. Хамгийн түрүүнд зохиогч нараас нь тодруулга авч байна. Хэзээ зохиогдсон юм, ямар бичлэгийн студид хийсэн юм гээд янз бүрийн тодруулах асуудлууд байгаа. Энэ ажил дууссаны дараа албан бичгээ өгнө дөө.
-Албан бичиг хэнд хаяглагдаж байгаа вэ?
-Гүндалайд хүргэгдэн гэсэн үг. Түүнчлэн Оюуны өмчийн газарт нэг хувийг нь өгнө.
-Л.Гүндалай эл үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?
-Нэгэнт дуулаад ард түмэнд хүрчихсэн шүү дээ. Олон нийтэд түгээхдээ заавал зохиогчоос зөвшөөрөл авна гэдэг үг үсэг хуульд бий. Зөвшөөрөл авалгүйгээр сайн дураараа дуулсан тохиолдолд зохиогчийн эрхийн хариуцлага хүлээх ёстой. Хувь хүн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр төлдөг юм. Хэрвээ өөрөө сайн дураараа “Би алдаа хийжээ” гэдгээ хүлээн зөвшөөрөөд зохиогч нартай зохицвол ямар нэгэн асуудал үүсэхгүй.
-Тэгэхээр ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү?
-Ямар ч тохиолдолд захиргааны хариуцлага хүлээнэ. Захиргааны хариуцлага гэдэг маань өөрөө торгууль. Ирэх долоо хоногт бид албан бичгээ хүргүүлчих болов уу.
“Монголоороо байгаасай” гэх дуунаас үүдэлтэй элдвийн мэдээлэл хэд хоног олны нүдийг хужирласан гэж болно. Мартагдах шахсан энэ мэдээллийг ганц дэвэргэж буй нь цахим ертөнцөд “харваач” хэмээх хоч нэр хүртээд буй Л.Гүндалай.
Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Монголоороо байгаасай” дууны хэсгийг оруулсан эвлүүлэг хийсэн хүмүүст ихэд баярлана, өндөр урамшуулал олгоно хэмээн уралдаан хүртэл зарлаад амжсан. Үүнийг нь даган баясч буй хүн ч олон гэж жигтэйхэн. Түүнийг “Ядууст тусалж, олигархиудыг хашраадаг эр” гэх зэргээр өргөмжлөөд буй залуус хариуд нь мөнгөн урамшуулал хүртэх учир Л.Гүндалайг баясгах гэж дор бүрнээ хичээж байгаа сурагтай.

Гэвч Улсын их хурлын гишүүний суудал горилогч иргэн Л.Гүндалайгийн эл үйлдэл хэрээс хэтрээд байгааг ч цөөнгүй хүн сануулсаар.
Хамгийн сүүлд л гэхэд фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Энэ Монголбанкны ерөнхийлөгчийг гурвынх нь дунд нэг сайн харваж өгөхгүй бол долларын ханш дийлдэхээ байлаа... Олуулаа дэмжээд өгвөл хусаад өгнө шүү” гэх зэргээр элдвийн бусармаг зүйлд залуусыг уриалан дуудах болов. Харамсалтай нь, эл үйлдэлдээ огтхон ч эмзэглэхгүй байгаа түүнд зохих байгууллагууд нь ямар хариу барих нь сонин. Гэвч өдийг хүртэл нам гүм байсаар.
Харин энэ дууны зохиогчийн нэг болох Баян ихэд гомдолтой байгаа, бүр гутамшигтай санагдаж байгаагаа ч фэйсбүүк хуудсаараа дамжуулан уламжлаад амжсан. Тухайлбал, “Монгол Улсад энэ дууны тухай гутармаар юм болоод байгааг олж харлаа. Дуу маань тийм муухай болж сонсогдож бас харагдаж байхад дууны ая зохиогч миний бие, үг зохиогч Цогжилтын өмнөөс үнэхээр харамсч байна” гэжээ. Ингээд түүний хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
“Намайг Баян гэдэг. Өвөрмонголын хөгжмийн зохиолч. Өвөрмонголын “Одон” телевизийн “Авьяаслаг монгол” нэвтрүүлгийн ерөнхий найруулагчаар ажилладаг. “Монголоороо байгаасай” дуу минь ойрын өдрүүдэд цахим сүлжээнд нэлээд шуугиан тарьж байх шиг байна. Фэйсбүүк хуудаснаас олж үзэхэд Монгол Улсын Гүндалай гэдэг хүн “Монголоороо байгаасай” гэдэг дууг маань дуулаад цахим сүлжээнд тавьсан нь хүмүүсийн анхаарлыг их татжээ. Энэ асуудалд зохиогч болсон миний бие мэдэгдэл хүргүүлэх гэсэн юм. “Монголоороо байгаасай” дуу 2010 онд зохиогдсон. Шүлгийг нь манай “Одон” телевизийн дэд захирал Цогжилт гуай бичсэн. Харин миний бие аялгууг нь хийсэн. 2010 ондоо Өвөрмонголын дуучин Мөнгөнцэцэгийн дуулснаар хүмүүст хүрч, цомогт нь хүртэл багтсан уран бүтээл. Түүнчлэн, миний уран бүтээлийн цомогт орсон. Харин 2012 онд Монгол Улсын хөгжимчин Байдраг хөгжмийн найруулгыг нь хийж, дуучин Дашдондог, Амармандах нар хамтран дуулсан. Энэ цагаас хойш “Монголоороо байгаасай” дуу монгол хүн бүрийн сонорт хүрсэнд зохиогч миний хувьд сэтгэл хангалуун байв. Тиймээс 2012 оны хоёрдугаар сарын 15-нд зохиолчдынхоо нэрийн өмнөөс Монгол Улсын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгтэй энэ дууг хамгаалах тал дээр хамтарч ажиллахаар болж гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Тэр үеийн нийгэмлэгийн тэргүүн Энхцэцэг эгч гарын үсэг зураад тамга дарж баталгаажуулсан нь энэ дуу оюуны өмчөөр хамгаалагдсаны баталгаа. Гэтэл Гүндалай гэдэг хүн дууг маань дуулахдаа зохиогч болсон биднээс ямар ч зөвшөөрөл аваагүйн дээр ядаж нэг удаа ч болов утас шөрмөсөөр холбогдоогүй. Түүнчлэн, бидний хийсэн хөгжмийн найруулга, клипний хэсгээс ашиглажээ. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдвэрлэхийг зохиогч болсон Цогжилт ах бид хоёр Монгол Улсын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгт гаргаж өргөдөл бичин хүргүүлж байна. Хүсэлт, шаардлагаа бүгдийг нь бичсэн. Эцсийн шийдвэр гартал бид анхаарал хандуулах болно” гэсэн байв. Тэрээр мөн өргөдөлдөө “Гүндалайгийн дууны зохиогчийн эрхэнд халдсан үйл ажиллагааг хуулийн дагуу шийдвэрлэж, хариуцлага нэхэмжлэх, “Монголоороо байгаасай” дууны үг, аялгуу бүрийн бүрэн бүтэн байдлыг батлах, Энэхүү дууг ашиглах хүмүүс оюуны өмчийн дагуу зохиогчийн зөвшөөрөл авах, ямар нэгэн улс төртэй хамаатай үйл ажиллагаа, хөтөлбөрт оруулахгүй байх гэсэн дөрвөн зүйлийг тусгасан байв.
Харамсалтай нь өргөдлийн хариуг өнөө болтол өгөөгүй аж. Тиймээс бид холбогдох байгууллагын хүмүүсээс Л.Гүндалайн зохиогчийн эрх, оюуны өмчид халдсан эл ичгүүргүй үйлдэлд ямар хариуцлага ногдуулах талаар болон эл асуудалд ямар байр сууринаас хандаж буйг нь тандлаа.
Ү.Хүрэлбаатар: Оюуны өмчийг дээдэлдэг, зохиогчоос зөвшөөрөл авдаг соёлтой болмоор байна
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Ү.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа. -Өвөрмонголын хөгжмийн зохиолч Баян танай нийгэмлэгт хандаж өргөдөл гаргасан байсан. Та хүлээж авсан уу?
-Яг өргөдөл нь надад ирээгүй байна. Дуучин Дашдондогоор дамжуулж энэ асуудлыг танилцуулсан. Зохиогчийн эрхийг зөрчсөн их доторхой асуудал шүү дээ. Зохиогчийн хамаарах, онцгой эрх гэж бий. Дамжуулж дуулсан биш яг зохиосон хүнээс нь буюу яруу найрагч, ая зохиогч хоёроос нь зөвшөөрөл авч байж олон нийтэд хүргэх ёстой. Аман ярианаас сонсч байхад албан ёсоор зөвшөөрөл аваагүй юм билээ. Түүнчлэн, клипнээс нь харж байхад үгийг нь зохиосон гээд Гүндалайгийн нэр явж байсан. Ингэж болохгүй л дээ. Өмнө нь олон нийтэд хүрсэн дуун дээр өөрийн нэрээ тавьж болохгүй шүү дээ. Ингэснээрээ шүлгийг нь зохиосон хүний эрхийг зөрчиж байгаа юм.
-Тэгэхээр Баян фэйсбүүк хуудсандаа тавьсан өргөдлөө танай нийгэмлэгт албан ёсоор өгөх ёстой юм байна, тийм үү?
-Тийм. Гэхдээ Дашдондогоор дамжуулснаа өгсөн гэж ойлгож байж магадгүй. Мөн цахим шуудангаар явуулсан байж магадгүй юм. Бидэнд албан ёсоор хүлээж авсан зүйл одоогоор байхгүй байна. Баянгийн хувьд өмнө нь манай нийгэмлэгт гишүүнчлэлтэй байсан юм билээ. Гишүүнчлэлийнхээ хугацааг цаашид сунгуулах шаардлагатай. Энэ асуудалтай холбоотой материал нь бүрдэх юм бол бид асуудлыг цааш уламжилна. Гэхдээ энэ асуудлыг улстөржүүлээд байх хэрэггүй. Ер нь, оюуны өмчийг дээдэлдэг, зохиогчоос зөвшөөрөл авдаг соёлтой болмоор байгаа юм.
-Ер нь, иймэрхүү тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?
-Зохиогчийн эрх зөрчсөн асуудалд шаардлагатай гэвэл торгууль тавигдах байх. Шүүхээр тогтоосны дараа л ямар хариуцлага оногдох нь тодорхой болох болов уу.
С.Амармандах: Нялх хүүхэдтэй болохоор хэрүүл хиймээргүй байна
/“Хар сарнай” хамтлагийн дуучин/

-Л.Гүндалай та нарын “Монголоороо байгаасай” дууг дуулахдаа ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэсэн. Та нар ямар хариуцлага тооцохоор болов?
-Энэ талаар ах нь сайн мэдэхгүй байна. Нялх хүүхэдтэй болохоор хүмүүстэй хэрүүл, маргаан хиймээргүй байна л даа. “Манай халуун элгэн нутаг” дууг хамтлаг, дуучид дуулж л байдаг юм. Би тэр болгонд хэрүүл уруул хийгээд байдаггүй. Тэгэхээр “Монголоороо байгаасай” дууг хүмүүс ойлгоод, сайхнаар хүлээж авч байвал болж л байна.
-Хамгийн гол нь оюуны өмчийн асуудал яригдаад байна л даа?
-Янз янзаар л ярьж байна. Гэхдээ хүмүүс Монголоо магтан дуулж байвал сайн л биз дээ.
Б.Лхагвасүрэн: Олон нийтэд түгээхдээ заавал зохиогчоос зөвшөөрөл авна гэдэг үг, үсэг хуульд бий
/Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн захирал/-Л.Гүндалай “Монголоороо байгаасай” дууг дуулахдаа ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гээд байгаа. Энэ асуудал дээр танай төв ямар байрь суурьтай байгаа вэ. Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог танай төвийн гишүүн болохоор ингэж асууж байна?

0 Сэтгэгдэл