Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Даншиг наадам “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн брэнд нь
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Соёл урлагийн газраас 2016 онд 19 багц ажлыг соёл урлагийн арга хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал “Даншиг наадам-Хүрээ цам”, сонгодог урлагийн үдэш “Плей тайм” амьд хөгжмийн наадам, “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам төв талбайд болно. Мөн өмнөх жил жуулчдын сонирхлыг ихээр татсан соёл урлагийн арга хэмжээнүүд багтсан аж.

Энэ талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл “Энэ соёлын арга хэмжээг өнгөрсөн жил 300 гаруй мянган гадаад дотоодын иргэд үзсэн гэсэн тоо бий. Энэ жил Өвөрмонгол, Буриад, Халимаг, Тувагаас тус арга хэмжээг сонирхож захиалгууд нэмэгдэж байгаа. Мөн “Даншиг наадам” маань “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн брэнд арга хэмжээ болж байгаа” гэлээ. Түүнчлэн “Даншиг наадам” наймдугаар сарын 10-нд Чингисийн талбай болон Хүй долоон хутагт зэрэг болно. УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул “Манай театр энэ арга хэмжээнд 2014 оноос эхлэн оролцож эхэлсэн. Энэ жилийн хувьд “Учиртай гурван толгой дуурь” тоглохоос гадна “Шилдэг жүжигчин” улсын уралдаантай зэрэг болохоороо онцлог. Дөрвөн жил тутамд Улаанбаатар хотын оюутан залуус, хөдөө орон нутгийн чуулгын жүжигчид болон энэхүү дуурийг бишрэн дээдэлдэг дуурийн мэргэжлийн бүх оролцогчид энэ уралдаанд оролцдог” гэж хэллээ.

"НАЙРСАГ УЛААНБААТАР" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2016 ОНД
ЗОХИОН БАЙГУУЛАХ СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ

Арга хэмжээ

Ерөнхий зохион байгуулагч

Хамтран зохион байгуулагч

Хугацаа

1

Дэлхийн цирк Монголд
 

НСУГ
 

Монгол циркийн хөгжлийн төв

3-р сарын 26 наас
 4-р сарын10

2

“Улаанбаатар бүүк фэйр” номын фестиваль
 

НСУГ
Улаанбаатар хотын төв номын сан

Номын соёлт ертөнц-ТББ

 
5-р сарын 20-21

3

“Гэгээн Муза” драмын урлагийн наадам
 

НСУГ

УДБЭТеатр

 
5-р сарын 15-21

4

“Венийн вальс” үдэшлэг
 

НСУГ
Нийслэлийн Улаанбаатар чуулга

СУИС
УДБЭТеатр
Улсын филармони
Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоо

 
 
6-р сарын 11

5

“Улаанбаатар дэйнс фестивал” чөлөөт бүжгийн үдэш
 

НСУГ
 

СУИС
Монголын мэргэжлийн бүжгийн Спортын холбоо

 
6-р сарын 18

6

“Плей тайм” амьд хөгжмийн наадам
 

НСУГ
 

Хай Пай рекордс-ХХК

 
6-р сарын 24-26

7

“Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш
 

НСУГ
 

УДБЭТеатр
 

 
7-р сарын 02

8

“Учиртай гурван толгой” дуурь
 

НСУГ
 

УДБЭТеатр

7-р сарын 10

9

“Сайланс вайт” электро хөгжмийн наадам
 

НСУГ
 

Монгол Микс Прожект-ХХК

7-р сарын 12

10

“Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам
 

НСУГ
 

Монголын урлагийн ажилтаны холбоо
Соёлын төв өргөө
Улсын филармони
УДЭТеатр
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

 
 
7-р сарын 12

11

“Бест оф Морин хуур” олон улсын уралдаан, наадам
 

НСУГ
 

СУИС
Хөгжим бүжгийн коллеж
Жамьян сан-ТББ
 

 
7-р сарын 14

12

“Улаанбаатар Свинг найт” тоглолт/Их талын жазз
 

НСУГ
 

Их талын жазз нийгэмлэг-ТББ

 
7-р сарын 14

13

“Алдрын од” ёслолын арга хэмжээ

НСУГ

Хонхны дуу- ТББ

7-р сарын 30

14

“Даншиг наадам-Хүрээ цам”

 

Монголын бурхан шашинтаны төв Гандантэгчэнлин хийд
Дашчойлон хийд
Мамба дацан хийд

 
 
8-р сарын 06-07

15

“Уул усны домог” уран нугаралтын фестивал

НСУГ
 

Нийслэлийн Улаанбаатар чуулга
“Шинэ цирк” төв

 
8-р сарын 06

16

“Эвлэх уянга буюу ер бусын эрчим” орчин үеийн этник мюзикл

НСУГ
 

 

 
8-р сарын 07

17

Моно жүжгийн олон улсын наадам

НСУГ

Монголын Моно жүжгийн төв-ТББ

 
8-р сарын 15-20

18

“Улаанбаатар” олон  улсын кино наадам
 

НСУГ
 

Монголын урлагийн зөвлөл
Монголын кино урлагийн холбоо

 
10-р сарын 11-15

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан