ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулж, ялгарч буй үнэрийг арилгахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлт хийх арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж судалгаагаар гаргасан шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр тогтсон.
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэээр ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 11 дугаар сараас хойш ажилласан бөгөөд тус ажлын хэсэг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид үүсэд байгаа нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал, цаашид яаралтай авах арга хэмжээнүүдийг тодорхой болгосон байна. Одоогоор Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төсөл хийгдэж байгаа бол. Концессын гэрээгээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар хариуцан ажиллаж байна. II тунгаагуур 2ш, Биоцөөрөм ашиглалтад оруулах ажил Барилга хот байгуулалтын яамны удирдлага дор барилга угсралт 50 хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн дөрвөн саналыг ирүүлж, Канад, ОХУ, Япон, Монгол Улсын долоон удаагийн туршилтыг хийсэн. Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагаас ялгарч буй үнэр тухайн цэгээс 14 километрийн бүсд үнэртэж байгааг тогтоосон байна. Тус ажлын хэсгээс Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах технологи нэмэх, үнэр арилгах ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, технологийн судалгааг гаргасны дагуу шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/135 дугаар захирамжийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргалаа.
Захирамжаар дараахь үүргийг өглөө.
Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтанд оруулах” 8,1 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлэн, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулах
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.
Эдгээр ажлыг 2016 оны 03-06 дугаар сард багтаан хийж гүйцэтгэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл