Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“Зориг сан” тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
“Зориг сан”, Япон Улсын Тигрэ бизнес нэгтгэлтэй хамтран Тусгай хэрэгцээт боловсролын /хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад боловсрол олгох, тэдний эрхийг хамгаалах, нийгэм хамт олон дунд нийгэмшүүлэх/ чиглэлээр тус улсад бакалавр, магистрын зэрэгт суралцаж буй оюутны судалгааны ажлыг сонгон шалгаруулж 2016-2017 оны хичээлийн жилийн турш сар бүр 50 мянган иений тэтгэлэг олгох хөтөлбөр зарлав.

Тэтгэлгийг ирэх дөрөвдүгээр сарын 1 өдрөөс олгож эхэлнэ.

Сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ Монголд ажиллах оюутан байх, сар бүр өөрийн судалгааны ажлын явц байдал, хариуцсан багшаас авсан үнэлгээ, зааврыг баталгаажуулан Зориг санд ирүүлж байх /Япон хэлээр байж болно/, Монгол Улсад судалгааны ажлын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудаас гаргасан тушаал, шийдвэр, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд болон олон улс, төрийн бус байгууллагуудаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг Зориг санд сар бүр заасан хугацаанд ирүүлж байх зэрэг шаардлагатай аж.
0 Сэтгэгдэл
Сайн байна уу.Энэ тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулалтаа хийцэн үү.
Хамгийн их уншсан