Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
М.ЖАВЗАНДУЛАМ

Зуданд нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Хөдөлмөрийн яамнаас 100 ширхэг хос эсгий гутлыг МУЗН-т гардуулж өгсөн юм.

Мөн Хөдөлмөрийн яамны харьяа 37 МСҮТ-ийн багш ажилчид, оюутан суралцагсад, хөдөлмөрийн 31 хэлтэс, хоёр агентлаг хамтран сайн дурын үндсэн дээр нийт 31.5 сая төгрөгийн хандив тусламж цуглуулан  МУЗН-т гардуулав.

Тусламжинд малын нэмнээ, элгэвч, төлийн уут 1379 ширхэг, хивэг тэжээл 155 шуудай, өвс 509 боодол, хужир 200 кг, бээлий 1316 ширхэг, саван 686 ширхэг 29 нэр төрлийн ахуйн болон хүнсний зүйл багтжээ. Мөн бэлнээр 9.9 сая төгрөгийг аймаг сумдын Засаг даргын Тамгийн газар, Онцгой байдлын газар, Хөдөө аж ахуйн газруудад албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.  

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан уг үйл ажиллагааны үеэр “Монголчууд бид зудыг хамтын хүч сайхан сэтгэлийн дэмээр гарган даван туулж байсан. Зуд боллоо хандив тусламж үзүүлээч хэмээн гадагшаа зарах гэж хүэсэхээс  илүүтэйгээр бид нэн түрүүн дотооддоо нөхцөл байдалдаа тохирсон бие биедээ туслах аяныг өрнүүлэх шаардлагатай байна. Манай Хөдөлмөрийн яамны хамт олон нэг өдрийн цалин 5 сая төгрөгийг зудтай байгаа аймаг сумдад Монголын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан хүргэж байна” гэлээ.

МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн багийн ахлагч Б.Даваажаргал “Өнгөрсөн зун маш их гантай байсан. Малчид сүү цагаан идээгээ сайтар бэлдэж чадаагүй. Хадлангийн гарц маш муу байсан. Үүнтэй холбоотойгоор малчид өвөлжилтөндөө сайн бэлдэж чадаагүй. Түүнээс гадна малын түүхий эд болоод махны үнэ маш их унасан. Тийм учир малчид бэлэн мөнгөний хомсдолтой байгаа. Иймээс тэд шаардлагатай хүнс тэжээлээ худалдан авах чадваргүй байна” гэлээ.

Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмайн хорооны санхүүжилтээр уг хандивын ажлыг эхлүүлээд байна. Мөн Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгийн 300  өрхөд тус бүр 192 мянган төгрөг /нэг аймагт 100 өрхөд тусламж үзүүлнэ/ Увс, Завхан, Баян-Өлгий, Төв, Архангай аймгийн 1200 өрхөд хүнсний багц, 64 мянган төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Ирэх долоо хоногоос эхлэн хандивын дулаан хувцас, хүнс бараа бүтээгдэхүүни зуданд нэрвэгдсэн аймгуудад хүргэнэ гэж  холбогдох албаныхан мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан