Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
АТГ-ыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах хөдөлгөөн өрнүүлнэ
МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбооноос Авлигатай тэмцэх газар /АТГ/-ыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах хөдөлгөөн эхлүүлж буйгаа сэтгүүлчдэд мэдээлэв.

Тус холбооны тэргүүн О.Буяннэмэх “АТГ өнөөдөр бие даасан байдлаа алдаж, улс төрийн нөлөөнд автсан нь илэрхий харагдаж байна. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, санхүүгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарыг барьж хорих, шалгаж дарамтлах зэргээр улс төрийн хэлмэгдүүлэлтийг удаа дараа явуулав. Нэг нам, нэг хүн рүү чиглэсэн энэхүү байдал нь АТГ хэмээх байгууллага өөрөө улс төрийн нөлөөнд автсан, цаашид бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмээн үзэхээс өөр аргагүй байдалд хүрлээ”  гэв.

Мөн тус холбооноос АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдод хандан “Улс төрийн эрх мэдэлтнүүдийн дарамт шахалтгүй ажиллаж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтай мэтээр зарлаж хэлмэгдүүлэхээ зогсоож, намын удирдлагуудыг яаралтай суллахыг шаардаж байна. Хэрэв шаардлага хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэсэн агуулгатай шаардах бичиг хүргүүлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан