Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна
2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН 23-НЫ 20 ЦАГААС 02 ДУГААР САРЫН 24-НИЙ 20 ЦАГ хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн голын эх, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

 2016 оны 02 дугаар сарын 25-наас 02 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   25-нд Хөвсгөлийн уулсаар, 26-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд зарим газраар, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 28-33 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан