Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“Хотол таван эрдэнэ хоршоо” Хөдөө аж аХуйн биржийн харилцаанд оролцов
Хүнс хөдөө аж ахуйн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН АРИЛЖААНД ХОРШОО-АНХ УДАА” арга хэмжээг зохион байгууллаа. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мэнджаргал, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХ-ийн Логистик барааны албаны дарга Ж.Эрдэнэболд болон холбогдох албаны дарга, мэргэжилтэн, хоршооны гишүүд оролцож биржийн арилжаатай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн юм.

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах “Хотол Таван эрдэнэ хоршоо” нь Хөдөө аж ахуйн биржийн холбогдох дүрэм журмыг даган мөрдөж, шалгуур үзүүлэлт хангаснаар Хөдөө аж ахуйн биржийн анхны байнгын бус гишүүнээр бүртгэгдэж  хоёрдугаар сарын 22-ны өдөр онлайн хэлбэрээр арилжаанд оролцлоо. Уг арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд Өмнөговь аймаг анхдагч нь болсон юм. Биржийн арилжаанд тэмээ, хонины ноос, ноолуур, хөөвөр зэргээр оролцож болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан