Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АСЕМ-ын уулзалтад зориулж 13 гудамж тохижуулна
Улаанбаатар хотод 2016 онд хэрэгжүүлэх авто зам, хот тохижилт, ногоон
байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, арчлалт, хөрөнгө
оруулалтын ажлуудыг Ази Европын орнуудын дээд хэмжээний АСЕМ-ын
уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийх бүтээн байгуулалтын ажлуудтай
уялдуулан, зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжаар АСЕМ-ын уулзалтын “Нэгдсэн төлөвлөгөө”-г боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасан юм.
“Нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилго бүхий “Шуурхай үйл ажиллагааны түр журам”-ыг баталж, Шуурхай удирдлагын штабын зохион байгуулалт бүтэц, хяналтын хэсгийн болон захиалагч болон гүйцэтгэгчийн эрх үүрэг, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг болон харьяа байгууллагуудын үүрэг оролцоо, тохижилтын ажилд хяналтыг хэрхэн тавихыг тодорхой тусгав.
“Нэгдсэн төлөвлөгөө”-нд тусгагдаагүй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын мэдээллийг тухай бүр “Шуурхай удирдлага зохицуулалтын төв”-д мэдэгдэж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, зөвшөөрөлгүй, дур мэдэн үйл ажиллагаа явуулсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, хариуцлага тооцож ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгосон юм.
“Нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх “Шуурхай үйл ажиллагааны түр журам”, “Шуурхай удирдлагын штаб”-ын үүрэг даалгаврыг мөрдөн ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгав.
Мөн АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд дараах 13 гудамжийг тохижуулахаар төлөвлөөд байна. Тохижилтын ажлын явц гүйцэтгэлд Шуурхай удирдлагын штаб, холбогдох томоохон байгууллагуудыг оролцуулсан хяналтын 22 ажлын хэсгээс хяналт тавин ажиллана.
Тохижилт хийх 13 гудамжны нэрс:

- Энхтайваны өргөн чөлөө
- Их тойруугийн гудамж
- Чингисийн өргөн чөлөө
- Нийслэл хүрээ өргөн чөлөө
- Зайсангийн гудамж
- Наадамчдын зам
- Их сургуулийн гудамж
- Сүхбаатарын гудамж
- Олимпийн гудамж
- Их Монгол Улсын гудамж
- Гэндэнгийн гудамж
- Жамьян гүний гудамж
- Намяньжугийн гудамж-ийг иж бүрэн тохижуулахаар тохижилтын эскиз зургийг боловсруулж байна. Тохижилтын эскиз зургийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Гудамж төсөл хамтран боловсруулж дуусаад байна.
0 Сэтгэгдэл