Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
35 гарын үсэгтэй бол барилга барина
Б.БАТБААТАР

Барилгын тухай шинэчил­сэн хууль батлагдахаас өмнө 505 хоногийн хугацаа зарцуулж, 124 гарын үсэг зуруулж барилгын тусгай зөвшөөрөл олгогддог байсан.  Тэгвэл шинэ хуулиар 56 өдрийн хугацаанд 35 гарын үсгийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан олгодог болж байна гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлаараа онцоллоо.

Уг шинэ хуулиар зөвшөөрөл олгодог, бүртгэл хийдэг төвлөрсөн эрх мэдлээс бүрэн татгалзаж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой хамтран 14 чиг үүргийг гэрээгээр шилжүүлэн гүйцэтгүүлэхээр болсон нь томоохон дэвшил гэж холбогдох албаныхан мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Барилга, хот байгуулалтын яам нь сургалт судалгаа хийх, тусгай зөвшөөрөл олгох, магадлал экспертиз хийх чиг үүргээ Төрийн бус байгууллагуудаар гэрээний дагуу хийж гүйцэтгүүлэх хууль эрх зүйн орчин бүрджээ. Уг хуульд нэг шинэ заалт орсон нь барилгын захиалагч нь гүйцэтгэгч байгууллагаа  даатгуулахыг шаардах эрхтэй гэсэн заалт нь эрсдэлээс сэргийлэх зорилготой. Мөн барилгын ажлын гүйцэтгэгч ажилтнуудаа амь насны даатгалд заавал хамруулна. Ингэснээр барилгын салбарын 95 мянга 695 ажилтан даатгалд хамрагдах аж.

Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалаар “Газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ыг баталсан. Энэ талаар Барилга, хот байгууллалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга Б.Ууганбаяр “Тухайн үеийн Дэд бүтцийн 1997 оны  152 дугаар тушаалаар газрын суурь үнийг нэг ам.метрийг нь 44 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг. Шинээр баталсан аргачлалаар Улаанбаатар хотыг таван бүсэд хуваасан. Газрын үнэ хотын төвөөс холдох тусам үнэ нь шатлалаар буурна. Тодруулбал, нэгдүгээр бүсийн төгсгөл 44 мянга байхад, хоёрдугаар бүсийн эхлэл 88 мянга байх жишээтэй.

Ингэхээр нэг хашааны хоёр талд байгаа газар  хоёр өөр үнэтэй байсан. Үүнийг өөрчилсөн. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулийн дагуу газар ямар үнэтэй байгаа билээ. Тэр жишиг рүү нь газрын үнийг ойртуулсан аргачлал боловсруулсан” гэв. Чөлөөт бүсийн газар олголтын асуудлыг дээрх аргачлалаар зохицуулна. Мөн аймаг, сумдын газар олголтын асуудлыг ч зохицуулах аж.
“Газар эзэмшүүлэх, ашиг­лах дуудлага худалдаа явуулах журам”-ыг баталснаар газрын дуудлага худалдаа явагдах үед өсгөн хэлэх үнийг хэт өндөр байхыг  хязгаарласан. Ингэснээр, худалдаж авдаггүй,  өндөр үнэ хэлдэг нөхцөлийг хаасан байна. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Үндэсний томоохон хэмжээний бүтээн байгуулалтын дуудлага худалдааг төсөл шалгаруулж шийдвэрлэнэ гэж салбарын яамнаас мэдээлсэн юм.

Орон сууцныхаа ам.метрийг 5500 төгрөгөөр тооцож улс түрээслүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг дэмжих зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015 онд баталсан юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам боловс­руулахыг Барилга, хот бай­гуулалтын сайдад үүрэг болгосон. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баян­сэлэнгэ “Өнгөрсөн сарын 11-нд Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт өөрчлөлт оруулсан. Төрийн орон сууцны корпо­рацын захиалгаар баригд­­сан Улаанбаатар хотын 350, хөдөө орон нутагт баригдсан 529  айлын орон сууцыг энэхүү хөтөлбөрт хамруулна. Түрээсийн  журмыг боловсруулахын тулд холбогдох газруудаас санал авч тусгасан” гэв.

Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан журамд нэг ам.метрийн түрээсийн үнэ хөдөө орон нутагт 4000 төг, Улаанбаатар хотод 5500 төгрөг байхаар  тусгажээ. Мөн өөрийн орон сууцгүй, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн гэнэтийн аюулд өртөж орон гэргүй болсон иргэд  болон 0-18 насны  дөрөв ба түүнээс дээш  хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүд түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдана. Түрээсийн хөтөлбөрт хамрагдах орон сууцны талбайн хэмжээ  30-50 ам.метр байх аж.  

“Түрээсийн орон сууц“ хөтөлбөр нь дээр дээрх орон сууцаар хязгаарлагдахгүй цаашид тасралтгүй үргэлжилнэ. Хэрэгжүүлэх чиг үүргийг Төрийн орон сууц корпорац  гүйцэтгэнэ. ТОСК-ын хөрөнгөөр найман  аймагт баригдсан орон сууцыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна гэлээ. Барилга, хот байгуулалтын сайдын баталсан түрээсийн журмын дагуу ТОСК  дотоод журмаа боловсруулж нийслэл, орон нутгийн холбогдох байгууллага болон түрээслэгч иргэдтэй хамтарч ажиллах гэрээ байгуулснаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөр бүрэн утгаар хэрэгжих юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан