ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
15.7 тэрбум төгрөгөөр үлдсэн хохирлын 70-80 хувийг барагдуулах боломжтой гэв
Э.УНДРАЛБАЯР
Нэгэн үе борооны дараахь мөөг шиг олширсон хадгаламж зээлийн хоршоод шил шилээ даран дампуурч, 8000 гаруй иргэн хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөөр хохирсон. Өдгөө үлгэр домог мэт яригддаг энэ үйл явдал болсоор даруй арван жил өнгөрсөн ч нийт хохирогчийн 80 орчим хувь нь одоо ч хохирлоо барагдуулж чадаагүй байна.
Өчигдөр хохирогчдын төлөөлөл Хүний эрхийн хяналтын хороотой хамтран мэдээлэл хийж, төрөөс 15.7 тэрбум төгрөг нэхэмжиллээ. Тэд хэлэхдээ “Монголын төр хүний эрхийг үл ойшоож, өдий хүртэл хууль тогтоох, хэрэгжүүлэх, гүйцэтгэх байгууллагуудтай нийлж хохирогчдыг хуурсаар ирлээ. Бидний зарагдсан хөрөнгөнөөс татаж авсан 15.7 тэрбум төгрөгөөр хохирол барагдуулахыг шаардаж байна. Хэрэв энэ мөнгийг эргүүлэн олговол үлдсэн хохирлын 70-80 хувийг барагдуулах боломжтой” гэв.
Мөн тэд эд хөрөнгө, эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирсон иргэд алдсан мөнгөө эргүүлэн авч чадахгүй, өр зээлд баригдсан байдалтай амьдарч байгааг онцлоод төр засгийг хуулиа хэрэгжүүлж, сонгуулиас өмнө мөнгө өгөхийг шаардсан юм. Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга төв” төрийн бус байгууллагын 2013 онд хийсэн судалгаанаас үзвэл 700 хохирогч тутмын 480 нь орон байргүй, 598 нь хохирлоос шалтгаалсан их хэмжээний өр зээлтэй, 250 нь гэр бүлийн хүчирхийлэллд өртөж, байнгын дарамтанд орсон, 280 нь ажилгүй байгаа гэх тоо гарчээ.
Э.УНДРАЛБАЯРНэгэн үе борооны дараахь мөөг шиг олширсон хадгаламж зээлийн хоршоод шил шилээ даран дампуурч, 8000 гаруй иргэн хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөөр хохирсон. Өдгөө үлгэр домог мэт яригддаг энэ үйл явдал болсоор даруй арван жил өнгөрсөн ч нийт хохирогчийн 80 орчим хувь нь одоо ч хохирлоо барагдуулж чадаагүй байна.

0 Сэтгэгдэл