ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Т.Батцэцэг дэлхийн супер модель шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ
А.АКЭРКЭ
“Дэлхийн супер модель 2016” тэмцээн нь шинэ дүр төрх, дэлхийн дараагийн супер моделийг шалгаруулах зорилготой олон улсын тэмцээн юм. 16-19, 20-30 насны ангилалд зохион байгуулагддаг энэхүү тэмцээн ирэх сард ес дэх удаагаа Өмнөд Африкт болох гэж байна. Дэлхийн 20-иод улс орон оролцох уг тэмцээнд манай улс анх удаа супер моделио илгээх гэж байна. Тодруулбал, уг тэмцээний Монгол Улсаас оролцох эрхийг “Шилмэл загвар” ХХК эзэмшдэг аж. Тиймдээ ч модель бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг агентлагуудын загвар өмсөгчдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд хоёр насны ангилалд оролцох моделиудаа ч сонгожээ. Энэ талаар “Шилмэл загвар” ордны дизайнер Ж.Цэлмэгээс тодрууллаа.
-“Дэлхийн супер модель 2016” тэмцээнд оролцох моделийг сонгон шалгаруулж дууссан гэв үү. Хэн явахаар шалгарав?
-20-30 насны ангилалд мисс Батцэцэг явахаар болсон. Харин 16-19 насны ангилалд Шинэтуяа гэдэг модель явахаар болсон. Өмнө нь загвар өмсч байсан болохоор туршлагатай.
-Тэмцээн яг хэдийд болох вэ?
-Ирэх сарын 12-25-ны хоорон зохион байгуулагдахаар болсон. Энэ жил их олон улс оролцож байгаа юм билээ. Ер нь, цар хүрээгээрээ дэлхийн миссийн хэмжээнд зохион байгуулагддаг юм. Манай моделиуд ирэх сарын ихээр Африкийг зорино.
Ийнхүү Азийн топ модель, мисс Т.Батцэцэг маань дэлхийн супер модель шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн явах нь. Тэрээр шинэ он солигдох мөчид Малайз улсад болсон “Miss Tourism Queen of the year International 2015” арга хэмжээнд амжилттай оролцож, топ 10-т шалгарсан билээ. Элэг нэгт монголчуудынхаа итгэлийг алддаггүй түүнд эх орныхоо нэрийг дэлхийн гоо сайхны ертөнцөд өндөрт өргөнө гэдэгт огтхон ч эргэлэхгүй байна.
АСА ДАГВАДОРЖ ОЧИЖ УЯА СОЙЛГЫГ НЬ ТААРУУЛАХ АЖИЛ ГАРЧ ДЭЭ
Heden budmal huuhnuud end tend temtseend oroh hend hamaatai uim be Mongol uls ouynii sport, neeltuudiig uneldeg. Tsag hezee irehiin boloo
А.АКЭРКЭ“Дэлхийн супер модель 2016” тэмцээн нь шинэ дүр төрх, дэлхийн дараагийн супер моделийг шалгаруулах зорилготой олон улсын тэмцээн юм. 16-19, 20-30 насны ангилалд зохион байгуулагддаг энэхүү тэмцээн ирэх сард ес дэх удаагаа Өмнөд Африкт болох гэж байна. Дэлхийн 20-иод улс орон оролцох уг тэмцээнд манай улс анх удаа супер моделио илгээх гэж байна. Тодруулбал, уг тэмцээний Монгол Улсаас оролцох эрхийг “Шилмэл загвар” ХХК эзэмшдэг аж. Тиймдээ ч модель бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг агентлагуудын загвар өмсөгчдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд хоёр насны ангилалд оролцох моделиудаа ч сонгожээ. Энэ талаар “Шилмэл загвар” ордны дизайнер Ж.Цэлмэгээс тодрууллаа.
-“Дэлхийн супер модель 2016” тэмцээнд оролцох моделийг сонгон шалгаруулж дууссан гэв үү. Хэн явахаар шалгарав?
-20-30 насны ангилалд мисс Батцэцэг явахаар болсон. Харин 16-19 насны ангилалд Шинэтуяа гэдэг модель явахаар болсон. Өмнө нь загвар өмсч байсан болохоор туршлагатай.
-Тэмцээн яг хэдийд болох вэ?
-Ирэх сарын 12-25-ны хоорон зохион байгуулагдахаар болсон. Энэ жил их олон улс оролцож байгаа юм билээ. Ер нь, цар хүрээгээрээ дэлхийн миссийн хэмжээнд зохион байгуулагддаг юм. Манай моделиуд ирэх сарын ихээр Африкийг зорино.
Ийнхүү Азийн топ модель, мисс Т.Батцэцэг маань дэлхийн супер модель шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн явах нь. Тэрээр шинэ он солигдох мөчид Малайз улсад болсон “Miss Tourism Queen of the year International 2015” арга хэмжээнд амжилттай оролцож, топ 10-т шалгарсан билээ. Элэг нэгт монголчуудынхаа итгэлийг алддаггүй түүнд эх орныхоо нэрийг дэлхийн гоо сайхны ертөнцөд өндөрт өргөнө гэдэгт огтхон ч эргэлэхгүй байна.
0 Сэтгэгдэл
2016.02.26
2016.02.26























