ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Мүүнизм урсгалыг Христын шашинтай холбож ойлгохгүй байхыг хүсэв
Монголын Эвангелийн эвсэл, Монголын пастор ахлагчдын холбооноос Мүүнизм урсгалд Христийн шашин огт холбоогүй бөгөөд үүнд христэд итгэгчдийг хамаатуулан мэдээлэхгүй байхыг хүсч өнөөдөр мэдээлэл хийв.

Монголын Эвангелийн холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр "Монгол Улсын зохих хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Эвангелийн эвслийн гишүүн чуулган байгууллагууд болон пастор ахлагчдын холбооны пастор, гишүүд, нийт христэд итгэгчдийн нэр хүнд, эрх ашиг хөндөгдөж, олон нийтэд мүүнизм урсгалыг христийн шашинтай хамаатай мэтээр мэдээлж байна. Түүнчлэн тухайн мэдээллийг түгээхдээ христэд итгэгчдийн гэрэл зургийг ашиглаж байна. Мүүнизм болон өөр бусад урсгалуудад танихгүй хүнтэй гэр бүл болгох, нийгмээс тусгаарлах, гэр бүлтэй нь уулзуулахгүй байх зэргийг шаарддаг бөгөөд эдгээр зан үйл нь Христийн шашны Библийн номлолоос эсрэгээрээ байдаг" гэв.
Монголын Эвангелийн эвсэл нь шашны гаж урсгалаас итгэгчдээ хамгаалах, олон нийтэд христийн номлолыг хүргэх, бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

0 Сэтгэгдэл