Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Монголын хөгжлийн зөвлөгөөн Архангайд
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй яам, тамгын газар, УИХ-ын гишүүд, газар агентлаг, 21 аймгийн удирдлагуудын нэгдсэн зөвлөгөөн, уулзалт Архангай аймагт ирэх дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулагдахаар товлогджээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Тамгын дарга Б.Лхагвасүрэн нар аймгийн нийт аж ахуй нэгж, төрийн байгууллагын удирдлагуудтай зөвлөгөөн угтсан үйл ажиллагааны анхны хурлыг хийлээ.
"Монголын Асем" хэмээн нэрлэгдэж эхлээд буй уг арга хэмжээнд бэлтгэх зохион байгуулалтын ажлын хэсгийн баг гарсан байна.

Ерөнхий сайд Архангайд уг уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь сүүлийн гурван жилд хийж бүтээсэн ажлын гүйцэтгэлүүд, түүний үр дүн, боловсрол, эрүүл мэнд хийгээд нийгмийн бүхий л салбарт урагшилж буй амжилтуудтай салшгүй холбоотой хэмээн аймгийн удирдлагууд тайлбарлаж байна.

Архангайгаас эхлэлтэй, туршлага авахаар олон шинэлэг, үр дүнтэй ажлуудыг бусад аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагууд биечлэн ирж судлах учир байгууллага аж ахуй нэгжүүд дор бүрнээ бэлтгэлтэй, хариуцлагатай байхыг санууллаа.
Үйлчилгээний байгууллагууд тэр дундаа зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний соёл, хүртээмжийг өндөржүүлж, цаашдаа энэ байдлаа хадгалж хотын соёлд төлөвшихийг удирдлагууддаа уриалсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан