Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Бусдын татсан тамхины утаанаас болж…
Үр хүүхэд, хань ижлийнхээ дэргэд ар араас нь тамхи угзрах дуртай хүмүүс цөөнгүй байдаг. Гэртээ битгий тат гэхээр хар гэртээ хаан, бор гэртээ богд гээд тоодоггүй. Гэтэл өөрсдөө татаагүй ч дам тамхидалт гээч зүйлд өртсөн хүмүүст ямар хор нөлөө учруулдаг тухай сонирхуулж байна.

Хүүхэд:

    Нүд хорсох, нулимс гоожих, уушгины багтраа (астма), архаг бронхит, ханиад зэрэг амьсгалын замын  өвчнүүд болон янз бүрийн харшил үүсдэг.
    Дунд чихний үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, уушгины үрэвсэл, тархины цусан хангамжийн  дутагдал, хүчилтөрөгчийн дутагдалд орох нь хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог.
    Нярай хүүхдийн гэнэтийн үхлийн шалтгаан болдог.

Эмэгтэйчүүд:

    Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мөчлөг алдагдах, хөхний болон умайн хорт хавдар,  умайн буюу савны гадуурх жирэмслэлт, үргүйдэлд хүргэх аюултай.
    Жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн өсөлт зогсох, жин багатай, амьдрах чадвар муутай, эрхтэн  системийн согогтой хүүхэд төрөх, дутуу төрөх, эсвэл амьгүй төрөх, ураг эндэхэд хүргэдэг.

Эрэгтэйчүүд:

    Эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн үрэвсэл, бэлгийн сулрал, үргүйдэлд хүргэдэг. дутуу эсвэл амьгүй  төрөх, ураг Эрэгтэйчүүдийн түрүү

Тамхигүй орчин бүрдүүлсний ашиг
Сургууль, ажлын байр Эрүүл мэнд сайжирна:

    Тамхигүй орчин нь нийгмийн эрүүл мэндийг дэмжиж сайжруулна.
    Ажиллагсдын өвчлөл багасна.

Эдийн засагт ашигтай:

    Ажлын цагийн алдагдал багассанаар хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.
    Тамхинд зардаг мөнгөө өөр ашигтай зүйлд зарцуулна.
    Тухтай орчинд үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж сэтгэл ханамж өндөр байна.
    Галын аюулд өртөх эрсдэл багасна.
    Тамхигүй орчин бүрдүүлснээр өөрийн байгууллагаа сурталчлах нэг хэлбэр болно.

Хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ:

    Монгол улсын Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлнэ.

Ажилчдын сэтгэл ханамж өндөр байна:

    Бие биенээ хүндэтгэх соёлт орчин буй болно
    Тамхинаас гарах хүсэлтэй ажилчдад дэмжлэг болно
    Тамхи татдаг хүмүүсийн 88%, тамхи татдаггүй хүмүүсийн 95% нь тамхигүй орчинд ажиллахыг илүүд үздэг байна.

Гэр бүл

    Гэр бүлийн гишүүдийн өвчлөх эрсдэл эрс буурна.
    Хүүхдийн сурлага хүмүүжил сайжирна.
    Гэр бүлийн гишүүдийн харилцаа сайжирна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан