Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Маргааш дэлхийн иргэний хамгаалалтын өдөр
Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 1-нд “Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба мэдээллийн технологи” гэсэн уриа, сэдэв дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн байна. Манай улсын хувьд тус уриалгын хүрээнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын хувьд энэ өдрийг байгууллагаа олон нийтэд сурталчилан таниулах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, мэдээллийн цагийг зохион байгуулан тэмдэглэхээр болсон байна.

Улмаар өнөөдөр Нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдаж буй “Гар бөмбөг”-ийн тэмцээн эхлээд байна. Харин ирэх ням гараг буюу энэ сарын 28-ны өдөр ОБЕГ, НОБГ, ГСХ, АТА, УУАА, ХҮА-ийн албан хаагчдын дунд  Цэцээ гүний ноён оргилд спорт явган аялал зохион байгуулах бол гуравдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын анги байгууллагуудын дунд “Марш тактик” тусгай бэлтгэлийн тэмцээнийг  Хүй долоон худагт зохион байгуулах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан