Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Ламын Гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт сүсэгтэн олондоо айлдвар айлдана
 Монголын Бурханы шашны гурван зулын нэг Ламын Гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт сүсэгтэн олондоо айлдвар сургаалаа хайрлахаар боллоо.

Ламын Гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагт анх 2011 онд Дээрхийн Гэгээн XIV Далай багшид бараалхах үеэрээ Монголын сүсэгтэн олонд айлдвар сургаалаа хайрлаач ээ хэмээн айлтгал өргөснийг Далай багш бээр ихэд талархан хүлээн авсан юм. Ийнхүү 2012 оноос эхлэн Далай багшийн Монголчуудад зориулсан номын айлдвар буюу “Монгол Сүнчой” жил бүр Дарамсала хотод уламжлал болон зохион байгуулагдаж байна.

Ламын Гэгээнтэн бээр Арвандолдугаар жарны гал бичин жилийн шинийн найманд Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд Халхын IХ Богд Жавзандамба хутагтын “Лагшин Эрдэнэ”-ийг залах ёслолд оролцохоор Монгол орондоо ирсэн билээ.

Ламын Гэгээнтэн бээр Далай багшийн айлдвар захиасын дагуу Монгол Сүнчойн үеэр айлдсан номыг Монголын нийт сүсэгтэн олондоо түгээн дэлгэрүүлэх үйлсийн эхлэл болгон Богд Зонхава Ламын “Мөрийн гурван эрхэм” номыг айлдах ба Маань мэгзэмийн лүн хайрлахаар боллоо. Энэхүү номын айлдвар 2016 оны 3 дугаар сарын 04-ний Баасан гарагийн 15:00 цагт “М-Плаза”-цогцолборын их танхимд зохион байгуулагдана.

Сүсэгтэн олон та бүхнийг урьж байна.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Гэсэр сүмийн зүүн талд /хуучнаар нарны титэм/
Утас: 88084223, 88687823
www.facebook.com/Mongol-sunchoi-Dalai-lama-Монгол-сүнчой-Да… /
Зохион байгуулагч: “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан