Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“Эх орончдын өдөр” тохиож байна
Өнөөдөр “Эх орончдын өдөр”. Хуучин МАХН одоогийн МАН-ын 95 насны “төрсөн өдөр” тохиож байна. 1921 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАХН/одоогийн МАН/-ыг байгуулж улмаар энэ өдрийг тус намын гишүүд УИХ-д олонхи байх үедээ “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж өнгөрүүлэх шийдвэрийг гаргаж байсан.

Энэ удаагийн баярыг  хамтран тэмдэглэх хүсэлтийг МАХН-аас МАН-д тавьж улмаар тус хоёр нам 95 жилийн ойн баяраа буюу “Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэхээр болсноо албан ёсоор зарласан. Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөхөөс гадна Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулах юм байна. Мөн эрдэм шинжилгээний бага хурал, телевизийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах аж.

Дашрамд, бөхийн барилдаан болон бусад арга хэмжээг явуулах нь Сонгуулийн хуулиар хориглосон учир зохион байгуулахгүй юм байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан