Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Эрүүл мэндийн салбар сэхээнд байна гэв
“Эрүүл Монгол” клубээс өнөөдөр уг салбарт тулгамдаад байгаа асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр тус клубын тэргүүн Х.Бат-Ирээдүй, нарийн бичгийн дарга Г.Зоригтбаатар болон гишүүдийн төлөөлөл “Эрүүл мэндийн салбар сэхээнд байна” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Учир нь тус салбар 2014 оноос одоог хүртэл мэргэжлийн бус салбарын сайд, тогтсон удирдлагагүй, тогтворгүй байдалд байгаа аж. Тодруулбал, тус салбарыг улс төрийн томилгоотой холбоотой мэргэжлийн бус сайд дарга нараар удирдуулсан зэрэг шалтгаанаас үүдэж, өнөөдөр иргэдийн эрүүл мэндийн байдалд сөрөг үр дагавар авчирч байна. Жишээлбэл, Эрүүл мэндийн яамны 2014 оны үзүүлэлтээс харахад нийт хүн амын халдварт бус өвчнөөр өвчлөгүй байх магадлал нэг хувь байна. Мөн тэргүүлэх таван шалтгаан амьсгалын замын тогтолцооны эмгэг 10000 хүн тутамд 1579.9, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 1133,8, шээс бэлгийн тогтолцооны өвчлөл 787.1, зүрх судасны өвчлөл 954.3, гэмтэл, хордлого зэрэг гаднын шалтгаанаас үүдэлтэй бусад өвчин 567.1 байна. Үүнээс гадна хүн амын дунд халдварт бус өвчлөл тэргүүлэх янзтай болж, 2014 онтой харьцуулахад одоогийн байдлаар 1.2-2 дахин нэмэгджээ. Эдгээр өвчлөл жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд. Хүн амын насбаралт жилд 1.9 хувиар өссөн гэв.

Хэвлэлийн хурлын үеэр өөр нэг дурьдсан асуудал бол эрүүл мэндийн салбарт салбарын бодлого биш, мэргэжлийн бус сайдын бодлого хэмээх нэр томьёо хэрэгжих болсныг тэд эсэргүүцэж буйгаа хэллээ. Учир нь мэргэжлийн бус сайдын бодлого нэртэй жил хүрэхгүй, дээд талдаа 2-3 жилийн настай л бодлого эргэлдэж байна болсон. Жишээлбэл эрүүл мэндийн салбарын санхүүжилт 85 хувь нь эмчилгээ үйлчилгээнд зарцуулагддаг бол дөнгөж таван хувь нь нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх чиглэлд тусгагдсан аж. Энэ нь иргэдийг өвчлөхөөс сэргийлэхэд бус өвдсөн хойно нь эмчилье гэсэн утгатай мэт. Бас уг салбарын хүний нөөцийн бодлого хөгширсөн. Менежерийн залгамж халаа, бэлтгэх сургалт гэж байхгүй. Уг нь ирээдүйд энэ салбарыг авч явах шинэ залуу үеийг бэлтгэж, ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөллийг зангидсан баг бүрдүүлэх хэрэгтэй гэлээ.
Мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, эмч, эмнэлгийн ажилчдын нийгэмд эзлэх үнэлэмж байхгүй болсон. Учир нь тус салбар аав, ээжгүй өнчирч үлдсэн хүүхэд мэт байна. Нам дагасан хэн дуртай мэргэжлийн бус этгээд уг салбарын хаалгаар орж удирдах болсон. Тэр ч бүү хэл уг салбарыг эзгүйчлэх, дээрэмдэх, дээрэлхэх аястай болсон. Энэ үйлдлийг залуу эмч, эмнэлгийн ажилчид тэвчиж чадахгүй. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс танхимаа бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарыг чадвартай, мэргэжлийн, туршлагатай хүнээр удирдуулахыг хүслээ.

0 Сэтгэгдэл