Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Нийслэлд оршуулгын цуваа ч цасанд саатаж байна
Э.УНДРАЛБАЯР

Өчигдөр оройноос эхэлсэн хүчтэй цасан шуурганы улмаас улсын хэмжээнд 80 гаруй иргэн сураггүй болжээ. Эднээс одоогоор 30 гаруй иргэнийг олсон бол үлдсэн иргэдийг эрж хайх ажил үргэлжилж байгаа юм. Сураггүй болсон иргэдийн ихэнх нь Увс, Завхан, Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан байна..
Түүнчлэн баасан гарагт талийгаачийг оршуулдаг өдөр болохоор  өглөөний 06 цагаас хойш буяны үйлд явж буй иргэдийн цуваа замд боогдох, зам гүвээ давахгүй байна гэсэн дуудлага нэлээдгүй ирж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан иргэдийн цувааг зам гаргах, чиглэлд нь буцаан оруулахаар Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн тусгай групп гаргаж ажиллаж эхэлжээ.  Үдээс өмнө гэхэд л 61-ийн гармын чиглэлд Буян компаний чандарлах газраад гарсан оршуулгын зургаан цуваа даваан дээр гацсан гэх дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас туулах чадвартай машин гаргаж замыг нь чөлөөлж өгсөн байна.  
Мөн Төв аймгийн Борнуур сумаас төрөх гэж байгаа эмэгтэйг нийслэл рүү авч явж байсан машин замдаа саатсан гэх дуудлагын дагуу ОБЕГ-ын ажлын хэсэг томилогдоод зам гарчээ.
Хүчтэй салхи, шуурганы улмаас самбар унах, тоног төхөөрөмж  нурж иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор барьж байгаа зарим өндөр барилгын ажлыг зогсоогоод байгаа юм байна.  Одоогоор Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн дуудлага ирээгүй байна.
Өнөөдрийн байдлаар хотоос гарах бүх чиглэлийн хөдөлгөөнийг хааж, Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан