ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Автомашины хөдөлгөөн багасахаар орой дахиад цасаа цэвэрлэнэ
М.ЖАВЗАНДУЛАМ
Өнөөдрийн байдлаар Монгол орны хэмжээнд цасан шуурга шуурч, иргэд болон тээвэрчид замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл учираад байна. Иймээс Нийслэлийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн газраас төв замын дагуу одоогоор зам талбайн 350 гаруй үйлчлэгч, 4 том автомеханизм, давс, бодис цацдаг 11 машин ажиллаж байна. Мөн өглөөний 04 цагаас өдрийн 15:00 цагийн байдлаар төв хэсгийн зам талбайд 40 тонн давс, 20 тонн бодис цацжээ.
НҮУБН газрын албан хаагчид Айдсын даваа, Мөрөнгийн даваа хаагдсан байсныг онгойлгосон байна. Мөн Эмээлт, Баруунтуруунд шуурхай баригадынхан хүч нэмэн ажиллажээ.
НҮУБН газрын Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах албаны дарга П.Түмэндэмбэрэл “Зам талбайг дахин дахин цэвэрлэсэн ч, цас үргэлжлэн орох төлөвтэй байна. Иймээс тодорхой нэг хэсэг гарган ажиллаж байна. Оройн 23 цагаас автомашины хөдөлгөөн багасах үед бүх замын уулзварыг хааш хаашаа 20 метр талбайд цасыг нь түрж цэвэрлэхээр төлөвлөөд байна. Одоогоор Энхтайвны өргөн чөлөө болон томоохон төв замуудын цасыг түрэх, цэвэрлэх, тэр дор нь ачих зэрэг ажлыг хийж байна” гэлээ.
М.ЖАВЗАНДУЛАМӨнөөдрийн байдлаар Монгол орны хэмжээнд цасан шуурга шуурч, иргэд болон тээвэрчид замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл учираад байна. Иймээс Нийслэлийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн газраас төв замын дагуу одоогоор зам талбайн 350 гаруй үйлчлэгч, 4 том автомеханизм, давс, бодис цацдаг 11 машин ажиллаж байна. Мөн өглөөний 04 цагаас өдрийн 15:00 цагийн байдлаар төв хэсгийн зам талбайд 40 тонн давс, 20 тонн бодис цацжээ.

0 Сэтгэгдэл