Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Машин нь цасанд сууж саатсан дуудлага их байна

С.ЭНХ-ҮЖИН

Улсын хэмжээнд цасан бүрхүүл тогтож  одоогийн байдлаар Өвөрхангай, Архангай, Булган, Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан, дайран өнгөрөх төв аймгийн сумуудад буюу Төв болон зүүн зүгийн нутгаар 20м,сек зарим үед 24 м,сек  хүрч хүчтэй цасан шуурга шуурч байна.

Хамгийн ойрхон Найрамдал, Яармаг, Өлзийт зэрэг газрууд цасанд боолтой байна.Энэ талаар Замын цагдаагийн ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбат “Өчигдөр замын цагдаагийн ерөнхий газарт 237 дуудлага ирсэн бол өнөөдөр 15 цагийн байдлаар 159 дуудлага аваад байна”. Үүнээс 14 хүн ослын улмаас гэмтсэн байгаа” гэж ярилаа.

Харин “Онцгой байдлын ерөнхий газрын диспетчирийн албанд 88 хүн   алга болсон гэсэн дуудлага ирснээс 87 хүнийг олоод байгаагийн 15 нь малаа дагаж уруудсан иргэд байгаа ч ихэнх нь машин нь эвдэрсэн, цасанд суусан гэсэн дуудлага иржээ. Одоогоор Архангай Хашаат сумын нэг иргэн гэрээсээ гараад алга болсныг  эрж хайж байна аа хэмээн Онцгой байдлын ерөнхий газрийн цаг уурын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Туяа хэллээ.

Замын цагдаагийн газар  Орон нутаг уруу явах хөдөлгөөнөө зогсоож, шаардлагаггүй бол тээврийн хэрэгслээр замд гарахгүй  байж, нийтийн тээврээр зорчихыг санууллаа.
0 Сэтгэгдэл
МУУ ШҮҮ
Хамгийн их уншсан