Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“Март”-ын бэлгээ сонгож амжсан уу
С.ЭНХ-ҮЖИН

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохиох гэж байна. Энэ өдөр ээжийгээ, эхнэрийгээ хэрхэн баярлуулах вэ, ямар бэлэг сэлт өгөх вэ гээд эрчүүд маань бодлогошрон суугаа нь лавтай. Бага ч болов тус нэмэр болохоор бэлэг дурсгалын хэд хэдэн дэлгүүрээр явахад хаалгаар нь ороод л анхилам цэцгийн үнэр хамар цоргиулж, өнгө өнгийн сарнай цэцэгс нүд баясгаж харагдлаа.

 Эмэгтэй хүмүүст ихэвчлэн ямар бэлэг сонгож байгааг ажиглахад сарнай, бамбарууш, дурсгалын зүйл, шоколадны цуглуулга гээд амттан сонгож байсан ч хоёр гуравхан хүн ном, тэмдэглэлийн дэвтрийг сонголтоо болгож байв.Их дэлгүүрт найз бүсгүйдээ бэлэг сонгож яваа Г.Чингүүнтэй ярилцахад ”Би найз охиндоо гэрлэх санал тавихаар бөгж хараад явж байна. Харин ээждээ сарнай цэцгийн баглаатай очдог” гэж ярилаа. Түүнлэн өөрийгөө Г.Насанжаргал гэж танилцуулсан эмэгтэй “Мартын 8-нд тоглолт үзэж, гэр бүлээрээ хоолонд орж л тэмдэглэдэг” гэж ярив.  Цэцгийн үнэ сонирхвол нэг ширхэг сарнай 2500-3000, баглаагаараа 25-100 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин номын багц 12 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Гэхдээ бэлэг дурсгалын дэлгүүрүүдийн эрин ирсэн энэ цаг үед тэд үнээ нэмэхээ ч мартаагүй байна билээ. Үүнийг худалдан авагч нар ч хэлж байлаа.

Гэхдээ ээж, эхнэртээ мөнгөнийхөө боломжоор юу хүссэнийг нь бэлэглэж болох ч мөнгөөр биш сэтгэлээрээ баярлуулж ч бас болно. Тухайлбал, нэгдүгээр ангийн сурагч З.Ану-Үжин гүнж зураад “ЭЭЖЭЭ ХАЙРТАЙ ШҮҮ” гэж бичсэнээ өгөхөөр зэхсэн нь үнэхээр өхөөрдөм.

Харин аравдугаар ангийн сурагч Б.Биндэрьяа технологийн хичээл дээрээ ээждээ зориулж цүнх хийж бэлэглэхээр бэлдсэн нь мөн л авууштай санаа байв. Энэ мэтчилэн ээжийгээ, эхнэрийгээ, эгчийгээ баярлуулахад их мөнгө биш сэтгэл байхад л хангалттай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан