Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутгийн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ жил эдгээр татвар, төлбөрөөс 25 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулахаар шийдвэрлэсэн.


Гуравдугаар сард 3,8 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл татвараа төлөх ёстой бөгөөд 1, 2 дугаар саруудад 1,6,2,7 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл татвараа төлөх үүрэгтэй юм. 3 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн 1,2,6,7 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа төлөөгүй тохиолдолд  тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй  бөгөөд эзэмшигчид торгууль ногдуулан ажиллаж байна.  
Мөн энэ журмын дагуу орон нутагт байдаг ч Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг төлөхөөр заасан байдаг. Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том аврын ачааны автомашинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн холбогдох дансанд төлөх ёстой юм.  Иймд нийслэлд бүртгэлтэй ч хөдөө орон нутагт ажэиллаж байгаа тээврийн хэрэгсэл эзэмшигч та журамд заасан хугацаандаа татвараа төлнө үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан