Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Бөөр хамгаалах дэлхийн өдрөөр үнэ төлбөргүй үзлэг хийнэ
Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна.

Эл өдрийг бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг сайжруулах зорилгоор Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн санаачилгаар  2006 оноос дэлхий даяар тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш өдгөө 200 гаруй улс энэ өдрийг тэмдэглэж байна.

Манай улсад хүн амын дунд бөөрний архаг өвчин сүүлийн 5 жилд өвчлөлийн гуравдугаарт, хэвтэн эмчлүүлэгчдийн тоогоор тэргүүлж байна. Эмнэлгүүдийн нийт төсвийн дөрөвний нэгийг бөөрний дутагдалтай өвчтөний эмчилгээнд зарцуулж байгаа аж.

Монгол Улс бөөр хамгаалах дэлхийн өдрийг 2009 оноос тэмдэглэж эхэлжээ. Эл өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Эрин” эмнэлэг бөөрний өвчнийг эрт илрүүлэх, бөөрний өвчнөөс сэргийлэх зорилгоор үзлэг, оношилгоо, сургалтыг 09.00-17.30 цагийн хооронд зохион байгуулах юм. Мөн  Монгол, Японы хамтарсан Улаанбаатар-Мед нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс энэ сарын 18-ны өдрийг дуустал иргэдэд бөөрний үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан