ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Арева Монгол ХХК-тай соёл урлагийн салбар, хүмүүнлэгийн чиглэлээр хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Франц Улсын Арева монгол ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзантыг хүлээн авч уулзлаа.

Арева монгол ХХК нь Монгол Улсад 1996 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд геологи, хайгуул, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дорноговь, Сүхбаатар аймагт төвлөрч ажилладаг компани юм. Өнгөрсөн хугацаанд ураны 2 ордыг илрүүлж тогтоосон байна.
Уулзалтын эхэнд ноён Тьерри Плэзант нийслэлийн Засаг даргатай дахин уулзаж байгаад талархал илэрхийлээд “Манай компани нь Дорноговь, Сүхбаатар аймагт үйл ажиллагаагаа явуулж, Улаанбаатар хотод төв оффисоо ажиллуулж байна. Бид өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй Дорноговь, Сүхбаатар аймгийн хөгжил, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхэд онцгой анхаарч ажилладаг. Манай ажилтнуудын гэр бүл Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Тиймээс танай хотын хөгжил, цаашдын үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оролцуулах сонирхолтой байгаа” хэмээн хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сүүлийн хоёр жил уул уурхайн хөрөнгө оруулалт эрс багассантай холбогдуулан ажилгүйдэл нэмэгдэж, зээл авсан иргэдийн амьдрал хүнд байдалтай байна. Тиймээс танай компанийн төслийн ажил эхэлж, 6000 орчим ажлын байр бий болно гэдэг үнэхээр таатай мэдээ байна. Ингэснээр танайд ажилд орсон 6000 өрхийн амьдрал сайжирч, тэдний асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Хотын даргын хувьд манай иргэдийн ажил, амьдралыг сайжруулах ийм хөрөнгө оруулалт болж байгаа тул би танай компанийг бүрэн дэмжиж ажиллана” гэлээ. Мөн тэрээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, үйл ажиллагааг дэмжин ажиллах сонирхолтой байгаад талархаад, хоёр асуудалд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. “Орлого багатай өрхүүдийн хүүхэд маш хүнд өвчинөөр өвчлөх тохиолдол эрс нэмэгдэж байгаа. Тиймээс бид эдгээр хүүхдүүдэд туслах зорилготой “Энэрэл сан” байгуулах гэж байгаа бөгөөд тус сан нь тусламжийн үйл ажиллагаа явуулна. Мөн Өвлийн наадмыг өргөжүүлж Туул голын мөсөн дээр тэмээний уралдаан зохион байгуулж жуулчдыг татах сонирхолтой байна” гэсэн юм.
Ноён Тьерри Плэзант “Хамтарч ажиллах бүрэн боломжтой. Бид нийгмийн хариуцлагын ажилд оролцоход онцгой анхаарч ажилладаг. Тиймээс хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл