Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Мөсөн замын тээвэрлэлтийг хязгаарлахыг анхааруулав
Онцгой байдлын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томоохон гол, мөрөн, нуур бүхий аймаг, сумын Засаг дарга нар шар усны үер гарч дуустал шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, шаардлагатай тохиолдолд хориглохыг анхаарууллаа.

Засварлагдсан зам гүүрийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сэргээхдээ холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэх, нуур голууд дээр цас мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээг зохион байгуулахдаа усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх, эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргах, хайлмагтсан нуур, голын орчимд анхааруулсан, хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх зэрэг ажлыг хийхийг чиглэл болголоо.

Мөн аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар холбогдох байгууллагуудтай хамтран хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ, иргэдийн зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалт явуулах, зам гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх, гүүр хоолойн хэсэгт орсон малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх, гол горхины урсгал гольдрилыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлахыг сануулж байна.  

Түүнчлэн иргэд, жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй  эвдрэлтэй  авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг МХЕГ бусад холбогдох байгууллагуудад өгч байхыг зөвлөв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан