Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 03 сарын 14-ний өдөр нийт 329 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтэж, таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллав.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа тул эцэг эхчүүд Та бүхэн үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, 0-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг хэрэглэн хэвшиж, аюулгүй байдлыг нь хангах, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та сургууль цэцэрлэг, автобусны буудал орчим тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан явган зорчигчоо хүндэтгэн анхаарал болгоомжтой оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан