Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг шалгаж байгаа нь хууль бус гэв
 “Шинэ төмөр зам” төслийн  55 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн Х.Баттулга угаасан хэмээн  хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаатай холбогдуулан түүний  өмгөөлөгч Д.Пүрэвбаатар  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Шинэ төмөр зам” төслийн хэргийн талаар  АТГ-т хүсэлт хүргүүлснээ мэдэгдлээ.

АТГ-т хүргүүлсэн хүсэлтдээ тэрээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тус гэмт хэрэгт холбогдолгүй болох, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхтэй холбоотой зарим нотлох баримтыг хавсаргасан гэлээ. Өмгөөлөгч  өнгөрсөн хугацаанд уг хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулахад энэ асуудлаар гишүүн  Х.Баттулгыг шалгах нь хууль бус болохыг батлах  хэд, хэдэн үндэслэл байна  гэв.
Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар “Хэргийг шалгаад тав дахь сартайгаа золгож буй ч хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа бүрхэг, ямар түвшиндээ явж буй нь тодорхой бус байсан. Тиймээс би энэ баримтуудыг цуглуулсан” гэж байна.

 “ Энэ төслийг хэрэгжүүлэхэд  93,6 тэрбум төгрөг шаардлагатай гэж Ажлын хэсэг 2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр дүгнэлт гаргасан тул энэ хөрөнгийг шилжүүлсэн. Гэтэл  Энержи Ресурс Рэйл компани 38 тэрбум төгрөг л зарцуулсан байдаг. Үлдсэн 55 тэрбум төгрөгөөр өнөө хүртэл ажил хийгээгүй.  Үүнээс үзвэл тэр 55 тэрбумыг “Энержи Ресурс Рэйл” компани нь авсан болж таарч байгаа аж. Гэтэл тус компанийн авсан мөнгийг Х.Баттулга “идсэн” мэтээр ярьж байгаа нь хууль бус” хэмээн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэллээ.

Энэ хэрэг дээр хуулийн байгууллага ажиллаад Л.Оюунбат үнийн дүнг нэмэгдүүлж, Засгийн газрыг залилсан байх магадлалтай тул шалгах хэрэгтэй гэж шийдвэр гаргасан. Гэтэл Р.Чингис тэргүүтэй цагдаагийн удирдлагууд ямар аргаар юм бүү мэд  гаргаад аваад явчихсан. Тиймээс энэ хэрэгт цагдаагийнхан оролцсон гэж үзэж байна. Одоо ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис албан ажлаа өгөөд,  өөр хүн томилж шалгуулахыг хүсч байна гэлээ.
Энержи Ресурс Рэйл компанийн өнөөгийн байдал хүнд,  авсан зээлийн хугацаа нь дуусах гээд байгаа. Тэгээд баримт материал бүрдүүлэхгүйгээр яаж ийгээд улсаас мөнгө авчих санаатай байна.  Энэ ажилд нь саад хийгээд байгаа хүн нь Х.Баттулга, Б.Батзаяа, А.Гансүх, Ч.Ганбат нар юм. Эдгээр хүмүүсийг эхний ээлжинд “далд хийчих юм бол” мөнгөө олж авахад саад учрахгүй гэсэн утгаар асуудалд хандаж байгаа нь хэнд ч ойлгогдохоор байна.
Энэ Р.Чингис гэдэг хүн 2000 оноос хойш MCS-ээс салсангүй. Энэ асуудал нэг ангийн хүүхдийн гурвалжин холбоо болоод Л.Оюунбат гэдэг хүн өөрсдийнхөө гүйцэтгэсэн ажлын өртгийг онц их хэмжээгээр нэмэгдүүлж, улсыг залилсан нөхцөл байдал үүсээд байна. Энэ булайгаа дарахын тулд УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нар тус бүр Зам тээврийн сайдын албыг хашиж байхдаа нэр бүхий хүмүүстэй нийлж 40 орчим сая төгрөгийг өөрийнхөө дансанд шилжүүлээд авчихсан гэсэн  яриа гаргасан.
Л.Оюунбатыг баривчилж байсан тэр  үед энэ шинэ төмөр зам дэлхий нийтийн сонирхлыг татаж байсан. Гэтэл Р.Чингис дарга хуйвалдаанд оролцож энэ хүнийг гаргаж авсан гэдгийг заавал хэлэх ёстой учраас өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийх болсон гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан