Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан баярын хурал боллоо
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан  баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болж, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид болон чөлөөнд байгаа ахмад дайчдын төлөөлөл оролцлоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч, дайнд оролцсон ахмад дайчдад Монгол ардын журамт цэргийн байгуулсан анхны ялалтын өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ой, Монгол цэргийн өдрийн  мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Тэрээр Зэвсэгт хүчин нь төрийн батлан хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх цэргийн хүч хэрэгсэл болохын хувьд Зэвсэгт хүчний байгуулалт, түүнийг хөгжүүлэх, байнгын бэлэн байдлыг хангах, бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх нь төрийн бодлогын салшгүй нэг чухал хэсэг гэдгийг онцлоод Монгол Улсын Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөртөө Батлан хамгаалах бодлогын томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж ирсэн гэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтыг хэрэгжүүлсний үр дүнд оюутнууд цэргийн алба хаах болсноор Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орны батлан хамгаалах чадавх сайжирч, их, дээд сургуулийн төгсөгчид төрийн албанд орох нөхцөл бүрдсэнийг тодотгосон юм.

Орон нутгийн хөгжилд цэргийн хүчний үүргийг нэмэгдүүлэхээр Засгийн газраас Архангай, Говь-Алтай аймагт шинээр барилга, инженерийн батальон байгуулах, Орхон аймаг дахь салбарыг барилга инженерийн батальон болгон өргөтгөх шийдвэрийг гаргасан. Энэ мэт батлан хамгаалах салбартай холбоотой нийт 40 гаруй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан