Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
УИХ-ын дарга З.Энхболд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв
Мэндчилгээнд, "Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист ажилллаж, амьдарч буй казах ард иргэд ээ!

Мөнх хөх тэнгэрийг эзэгнэсэн хийморлог жигүүртэнтэй нөхөрлөж, аялгуут домборын эгшигээр уламжлалт баяраа тэмдэглэж буй Та бүхэнд Наурызын баярын мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын хөгжлийн үе шат бүрт казак иргэд Та бүхэн үнэтэй хувь нэмэр оруулж, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, үйлдвэр, аж ахуй, бүтээн байгуулалтын бүхий л салбарт шаргуу хөдөлмөрлөж ирсэнийг төр засаг өндрөөр үнэлж байдаг билээ.

Эв эеийг эрхэмлэсэн ажилсаг, хөдөлмөрч казак иргэд маань өнгөрсөн хугацаанд орон нутагтаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг ид өрнүүлж, хөдөлмөр бүтээлийн арвин их амжилтыг үзүүллээ. Аймгийн түүхэнд анх удаагаа малынхаа тоог 2 саяаас давуулж, 123,1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Төр засгийн зүгээс ч Монгол орныхоо баруун хязгаарт амьдарч буй ард иргэдийн сурч боловсрох, эрүүл энх, сайн сайхан аж төрөх асуудалд байнга анхаарч ирлээ. Тухайлбал, Засгийн газраас 2016 онд малчдын зээлийг хүүг бууруулах шийдвэр гаргаснаар Баян-Өлгий аймгийн 1023 малчны Төрийн банкнаас жилийн 26,4-31,2 хувийн хүүтэйгээр авсан 1,4 тэрбум төгрөгийн зээлийн хүү 18 хувь болон буурч, улмаар жилд 171,6 сая төгрөг хэмнэх боломж бүрдсэн юм. Мөн ипотекийн зээлийн хүүг 5 хувь руу буулгаснаар тус аймгийн 277 өрх 8 хувиар авсан өмнөх зээлийнхээ хүүг 5 хувьд шилжүүлж байна.

Ардчилсан намаас дэвшүүлсэн бүх аймгуудын төвийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд Толбо-Ховд, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 189,7 км зам барих ажил энэ жил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх болно. Цаашдаа ч энэхүү уламжлалт хөдөлмөр бүтээлийн ажил үйлсийг улам эрчимтэй үргэлжлүүлнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.

Эрхэм хүндэт казах иргэд ээ! Та бүхэн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс жаягаа дээдэлж, өнгөрсөн оныхоо ололт амжилтаа улам бататгаж, ирэх цагийн өнгийг сайн сайхнаар төсөөлөн бэлэгшээж, хотол олноороо сайхан шинэлээрэй" гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан