Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Чуулган сүүлийн өдрүүд томилгоонд зориулагдах нь

Т.ЦЭЛМЭГ


Ээлжит сонгуулийн өмнө хуралдаад завсарлах биш тарах З.Энхболдын ангийнхны сүүлийн чуулганаар хэлэлцэж шийдэх асуудлууд овоорох янзтай. Хэлэлцэх асуудлын дараалалд багтсан асуудал бус шийдвэрлэх шаардлагатай цаг үеийн зүйлс нэлээд гараад ирсэн. Дараалалд багтсан хуулийн төсөл, тогтоолуудын урдуур оочер дайрах нь томилгоотой холбоотой хэд хэдэн асуудал байж мэдэх нь.
Тухайлбал, УИХ-ын дэд даргын суудалд сэлгээ хийх. УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар “Шударга ёс” эвслээ орхиж буй учир намаас нь тохоон томилсон суудлаа эргүүлэн авна гэсэн үг. Ингэхээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд сэтэргүй гишүүн гэж бараг үлдэхгүй нь. Тус бүлгийн Д.Тэрбишдагва, Г.Уянга, О.Баасанхүү нар л сул гишүүн байсан. Нэг гишүүн Г.Уянга нь ямар ч бүлэгт харьяалагдахгүй жинхэнэ утгаараа сул гишүүн болчихсон. Тэгэхээр хэвлэлүүдийн бичээд байгаа шиг О.Баасанхүүд УИХ-ын дэд даргын суудал оногдох уу. Яагаад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва биш гэж. Сүүлийн үед намдаа шүүмжлэлтэй хандах болсон Д.Тэрбишдагва гишүүн ийм богино хугацаанд УИХ-ын дэд дарга гэдэг сэтэр зүүхгүй л болов уу. Л.Цог, Г.Уянга нарын араас “Шударга ёс” эвслийн хаалгыг хаах хүний тоонд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын нэр ч яваа.  МАХН-ын дэд даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөө Д.Тэрбишдагва “Зуун ямаанд жаран ухна” гэгчээр олон даргатай байх шаардлагагүй хэмээн тайлбарлаж байсан. Тэрээр “Эрүүл мэнд, спортын сайдгүй олон сар явж байгааг ойлгохгүй байна. Ерөнхий сайд өөрийн эрх мэдлийн хүрээнд Эрүүл мэнд, спортын сайдыг томилох ёстой. “Шударга ёс” эвслээс санал болгосон хүнийг Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хүлээж авахгүй байж болно. Өөрт нь олон гарц бий. Заавал нэг хүнийг сайдаар томилоод нөгөөхийг нь шилжүүлэн тавина гэсэн ойлголт байхгүй. Эрүүл мэндийн салбарт олон мундаг эрдэмтэн, докторууд байна” гэж ярьсан.   
 
Ингэхээр сул гишүүнээс О.Баасанхүүгийн сонирхлыг дэд даргын суудал татахаас өөр аргагүй. Тэрээр “Хоёр нөхөр маань бүлгээсээ гарч. МАХН бүлгээ авах ёстой гэж би хэлж байсан. Энэ хоёрын маань зөв. Бүлэг чадамжгүй байна шүү дээ. Амжилт шүү” гэж өргөдлөө өгснийх нь дараа твиттер хуудастаа бичсэн. Эвслийн бүлгээс гарах тухай нэг бус удаа яригдсан ч нэг л үнэмшил муутай байдгийг хэлэх хэрэгтэй. Бодит байдал дээр О.Баасанхүүд эвслийг орхих боломж, бололцоо үнэндээ байхгүй гэж болно. Намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүний хувьд тойргоос сонгогдсон Л.Цог, Г.Уянга нар шиг зориг гарган хаалга савах санаа байвч сачий дутна. 

Хэрэв УИХ-ын дэд даргаас Л.Цогийг чөлөөлөхөөр болбол УИХ-ын байнгын хороод чуулганаар заавал хэлэлцэх ёстой. 10-аад хоногийн дараа эхлэх хаврын ээлжит чуулганы өмнө улс төрийн тохироогоо хийх нь мэдээж. Гэвч хагас жил орчим Эрүүл мэнд, спортын сайдаа томилуулж чадахгүй үүрэг гүйцэтгэгчтэй байгаа “Шударга ёс” эвсэл УИХ-ын дэд даргын суудлыг эзэнтэй байлгах нь толгойны өвчин болж магадгүй. Найман гишүүнтэй эвсэл задарчихгүй шиг салгалж яваад сонгуультай золгох биз. Гэхдээ л анх бүлэг байгуулахдаа 11-үүлээ эхэлж байсан бол бүрэн эрхийн хугацаа дуусахад найм болж, улмаар хуульд заасан шаардлагаа хангаж чадахгүйд хүрч тарж бутрахын ирмэг дээр ирчихлээ.
УИХ-ын тухай хуулиар нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгохыг заасан. Харин нам, эвслийн бүлэг татан буугдсан, тарсан бол дахин бүлэг байгуулах улмаар дэд даргыг чөлөөлөгдсөнд тооцно. Тиймээс “Шударга ёс” эвслийнхэн бүлгээ тараачихгүй, дэд даргын суудлаа алдчихгүйг хичээж гурван сарыг өнгөрүүлэх сонголт бий. Тэгэхийн тулд Л.Цогийг чөлөөлөх эсвэл өөр хүн томилохгүйгээр түр хугацаанд дэд дарга хэвээр нь торгоох тухай шийдэлд хүрэх шаардлага үүснэ. МАХН, МҮАН-ын дарга нарын сайд нарыг сольж өөрчилбөл гэрээгээ цуцлах талаар дурдсан мэдэгдлээс харахад Л.Цог, Г.Уянга нарт АН-аас санал ирж, түүгээр ч зогсохгүй сайдын суудал амласан байхыг үгүйсгэхгүй.
Өөр нэг томилгоо яригдаад эхэлчихсэн. Эцэс төгсгөлгүй маргаан болсон Үндсэн хуулийн цэцтэй холбоотой. ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг УИХ-ын ээлжит бус чуулганаар ажлаас нь чөлөөлсөн. Тэр үед түүний оронд томилох хүмүүс хэмээн хэд хэдэн хүнийг нэрлэж байв. Таамагт явсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн нэр өчигдрөөс сугараад ил гарчихлаа. Улсын дээд шүүх дээр яригдсан гэдэг мэдээлэл хэвлэлээр бичжээ. Хүсэлтээ илэрхийлсэн ч УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөөгүй байгаа тул хэлэлцээгүй хойш тавьж. ҮХЦ-ийн даргаас Ж.Амарсанааг хууль бусаар чөлөөлсөн тухай гомдол Цэцэд ирснийг удахгүй маргаан үүсгэн хэлэлцэх учир даргын асуудал яригдах боломжгүй гэх. Ингээд УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэхийг хүлээх л үлдэж байгаа аж. Чуулганаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Цэцийн даргад нэр дэвших боломжтой болж, түүнийг парламентаар хэлэлцэхээр оруулаад ирсний дараа багагүй асуудал үүсэх нь мэдээж. Ж.Амарсанааг чөлөөлөх чуулганы хуралдаанд оролцоогүй МАН-ынхан гэж том саад бий. Саадыг давлаа гэхэд Цэц дээр түүнийг хүлээж авах уу гэдэг асуудал гарч ирэх болов уу. АН-ынханд бол УИХ-ын дэд даргын суудалд хэнийг тавих вэ гэдэг санаа зовоох зүйл биш. Харин тэр болтол хуулийн гаргалгаа, сөрөг хүчний дайралтыг давж гарахад АН-д уран нүүдэл хэрэг болно.

Энэ удаагийн парламентад үндсэндээ хоёр сар л ажиллах хугацаа үлдсэн. Түүний багагүй хэсэгт нь томилгоо хэлэлцсээр чуулганаа хааж магадгүй нь.        
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан