Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас таван удаа дууджээ
Б.АНАР

Төрийн ордны гадаа МАХН-ынхан цуглаж, багагүй шуугиан дуулиан тарив. Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд МАХН-ынхан хуралдаж байна гэдэг мэдээ­лэл гарсан. Гэвч үнэндээ Шадар сайдын өрөөнд МАХН-ын дарга Н.Энхбаярыг байхад АТГ-аас зарлан дуудах өгсөн аж. Үүнийг нь баривчлахаар завдлаа хэмээн ойлгожээ. Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалтад байдаг объект учир тэнд ямар нэг баривчилгаа болох ёсгүйг албаныхан хэлсэн. Харин АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Авлигатай тэм­цэх газраас Төрийн ор­донд ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа. Авлигатай тэмцэх газраас Н.Энх­баярт нийт таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуур­хай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт өчигдөр АТГ-ын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн” гэж тайлбарлалаа.
Тус албан бичигт АТГ-ын мөрдөн байцаагчид очиж мэдүүлэг авъя гэж дурдсан байна. Албан бичгийг Ша­дар сайдын уулзалтын өрөөнд сэжигтэн Н.Энхбаяр өөрөө гардан авсан гэдгээ тэрээр хэлсэн байлаа. АТГ-аас Н.Энхбаярыг сэжигтнээр тооцож байгаа төдийгүй түүнийг батлан даалтад авсан нэр бүхий албан тушаалтнууд хуулиар хүлээсэн хариуцлагаа биелүүлэхгүй байна гэж үзжээ. АТГ хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж буй хэмээн мэдээлэлдээ дурдсан юм.

МАХН-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга асан Г.Ший­­лэгдамба баривч­лагдаад хэ­сэг хугацаад хоригд­соны дараа батлан даалтад гарч, их хэмжээний төгрөг хандив хэлбэрээр намынхаа даргад өг­сөн талаар мэдээлэл өгсөн. Үүний дараанаас намынх нь санхүүд шалгалт хийж, сан­хүү хариуцсан нарийн бич­гийн дарга П.Цогтбаатарыг саатуулан шалгаж буй. Энэ хэрэг­тэй холбоотойгоор Н.Энх­бая­рыг сэжигтнээр тооцсон бололтой.      
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан