Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу төрийн зарим чиг үүргийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрөв. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Болорт олголоо.

Сонгон шалгаруулалтын үндсэн дээр гэрээ байгуулан, төрийн бус байгууллагаар  дараах үргийг гүйцэтгүүлнэ.

-Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, мэргэшлийг нь тасралтгүй дээшлүүлэх сургалт зохион байгуулах
-Мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын ёс зүйн дүрмийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих
-Нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандарт, түүний нэмэлт, өөрчлөлтийг орчуулах, үндэсний стандарт боловсруулах, хэрэглээний тайлбар, зөвлөмж боловсруулан гаргах
-Аудитын хуулийн этгээдийг арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах
-Аж ахуйн нэгж, байгууллагын стратеги, засаглал, гүйцэтгэл, хэтийн хандлагын уялдааг харуулсан тайлагналын аргачлалыг боловсруулах
-Аудитын үйл ажиллагааны стандарт, мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн аудиторын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгох
-Нягтлан бодох бүртгэлийн программ хангамжид хяналт тавих
-Нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг боловсруулж, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг
-Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 18-т заасны дагуу татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулах, татварын мэргэшсэн зөвлөх, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх
-Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлээчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах мэдээллийн сан бүрдүүлэх
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан