Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Золбин нохой, муур устгах зардлыг нэмнэ
Нийслэлийн Засаг дарга болон, дүүргийн засаг дарга нарын зөвлөлийн хурал өчигдөр болж, хурлаар золбин нохой муур устгалын талаар хэлэлцлээ.
Золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг юм. Нийслэлийн  9 дүүргийн Засаг даргын тамгын газар  золбин нохой, муур устгах ажлыг 2014 оны 04 дүгээр сараас хариуцан ажиллаж байгаа бөгөөд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 2015 оны 8 дугаар сараас эхлэн устгалын ажлыг давхар зохион байгуулж байна. 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал одоо хүрэлцэхгүй байгаа гэдгийг дүүргийн дарга нар онцолж байлаа. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болон дүүргийн ЗДТГ-аас золбин нохой, муур устгах зардлыг нэмэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд  удаа дараа ирүүлжээ.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор  хотын төвд нохой муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар  худалдан авах,  уургалан бариад  нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах  гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийх  шаардлагатай байгаа учраас золбин нохой муур утсгах үнийг 12 000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэхүү саналыг НИТХ-д өргөн барьж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан