ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Шар усны үерээс сэрэмжлүүлэх тухай албан даалгавар гаргав

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2016 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, хаврын огцом дулааралтын үед шар усны үерээс ард иргэдээ сэрэмжлүүлэх тухай Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын даргын албан даалгавар гарсан байна.
Үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний ус зайлуулах шугам, авто зам доогуурх гаргалгаа, хоолойнуудыг ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг яаралтай зохион байгуулах, дүүргийн нутаг дэвсгэрт хүндрэл үүсч болзошгүй газруудын судалгааг гарган, гадаргуугийн ус зайлуулах жижиг шуудуу, шугамыг тухайн орчны иргэд, оршин суугчид, албан байгууллагатай хамтран өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан гүйцэтгэх үүрэг даалгаврыг ажил хариуцсан хэлтэс албадад өгсөн аж.
Мөн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадыг нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч, хэрэгслийг дайчлан гаргах, үерийн аюулын үед шуурхай ажиллах, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний тусгай зориулалтын хувцас, техник хэрэгслийн бэлтгэл байдлыг хангуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол хүргэхийг даалгажээ.
Энэхүү албан даалгаврын хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж эхлээд байна.
Түүнчлэн ойн хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, дүүргийн ногоон бүсэд амьдарч, үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагын оролцоог нэмэгдүүлэх ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор гүйцэтгэх албан даалгавар гарчээ.
Хавар намрын хуурайшилтын улиралд ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийгн илрүүлэх, ой хээрийн түймрийг нутаг дэвсгэрийн харьяалал үл харгалзан шуурхай унтраах, дайчлагдан ажиллаж буй иргэдийг, хүн нэг бүрийн багаж хэрэгслээр хангах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, аж ахуй нэгжид сурталчилах ажлыг хариуцсан хэлтэс албадад даалгасан байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

0 Сэтгэгдэл