Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
МУГЖ Э.Амартүвшин дахин шагнал хүртлээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин Олон улсын дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн дунд зохион байгуулагддаг “Сөүлийн их наадам”-аас гуравдугаар байрын шагнал хүртжээ. 20 жилийн түүхтэй тус наадамд нэг жил нь төгөлдөр хуурч, дараа жил нь хийлч, дуулаач гэх дарааллаар жил бүр өөр өөр мэргэжлийн уран бүтээлчид өрсөлддөг бөгөөд дуулаачийн уралдаан нь гурван жилд нэг удаа болдог аж.
Тэрээр 11 орны 128 дуучинтай өрсөлдсөн төдийгүй шүүгч, концертмейстерүүд манай дуучны хоолойн цар хүрээ, авьяас билгийг үнэлж “Гран при хүртэх байсан” хэмээжээ. Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Английн BBC телевизээс зохион байгуулдаг “Cardiff singer of the world” наадмын үзэгчдийн таашаалд нийцсэн шагналуудыг тус тус хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулж байсан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан