Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Н.Энхбаяр явж, Эрүүл мэнд, спортын сайдын томилгоо эхлэв
МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-руу явжээ. Тэрээр эмчилгээгээ үргэлжүүлэх гэсэн товч шалтгаанаар энэ өвөлжин өрнүүлсэн улстөржилтдөө цэг тавьж байгаа бололтой. Учир нь, түүнийг явсан даруйд Шадар сайд болоод Эрүүл мэнд, спортын сайдын халаа сэлгээг МАХН-ынхан дотоод хурлаараа ярилцаж, Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.
Энэ талаар өмнө нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл өгч байсан бөгөөд МАХН-МҮАН-ын шийдвэрээс улбаалан томилгоо зогсчихоод байгаа тухай хэлсэн байдаг. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шадар сайдын асуудлаар одоо ажиллаж байгаа Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад их олон удаа ярьсан. Надад хоёр хувилбар санал болгосон. Эхнийх нь Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох. Хоёр дахь нь ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийг ЭМС-ын сайдаар тавих хувилбар байсан. Харин Н.Энхбаяр дарга та өөрөө Ерөнхий сайдынхаа хувьд аль нэг хувилбараа сонго гэж надад хэлсэн. Ингээд би Лхагвасүрэн гэдэг хүнийг дэмжих нь зүйтэй юм байна. Энэ саналыг Ерөнхийлөгчид оруулна” гэж байв.

Цэрэнхүү овогтой Лхагвасүрэн 1978 онд АУДэС-ийг төгссөн, хүний их эмч, эмгэг физиологич, эндокринологич мэргэжилтэй, Анагаах Ухааны доктор (Ph.,D), Шинжлэх Ухааны доктор (Sc.,D), Академич цолтой. 1995-2013 онд АУИС болон ЭМШУИС-ийн захирлаар ажиллаж байжээ. 2013 оноос Монголын Анагаах Ухааны Академийн Ерөнхийлөгч, АШУҮИС-ийн Зөвлөх Профессороор Ц.Лхагвасүрэн ажиллаж байгаа аж.
Гэвч үүний дараа, МАХН-ын нарийн бичгийн дарга нар нь хуралдаад МАХН-МҮАН-ын бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй Н.Энхбаярыг Шадар сайдаар, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилох хувилбарыг Ерөнхий сайдад өгч байсан юм. Харин Н.Энхбаярыг Шадар сайдад томилоход ашиг сонирхлын зөрчил үүснэ, мөн ялтай байдал нь дуусаагүй гэж АТГ үзсэнээр энэ томилгоо гацаанд ороод байв.
Гэвч, МАХН-ынхан АТГ-ыг эцсийн шийдвэр гаргах байгууллага гэж үзээгүй бөгөөд Ерөнхий сайдыг Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг УИХ-аар хэлэлцүүлэхийг шаардаж байсан юм. Энэ үеэр АТГ-т Н.Энхбаяр шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарсан бөгөөд түүнд таван удаа зарлан дуудах хүргүүлж байсан нь ил болсон юм.
Хамгийн сүүлийн зарлан дуудах хуудсыг энэ сарын 21-ний өдөр Н.Энхбаярт хүргүүлсэн ч тэрээр түүнийг мөрдөн байцаалтад зориудаар ирэхгүй зайлсхийж байна гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс үзсэн билээ. Н.Энхбаяр одоогоор Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарын батлан даалтад байгаа юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-руу явжээ. Тэрээр эмчилгээгээ үргэлжүүлэх гэсэн товч шалтгаанаар энэ өвөлжин өрнүүлсэн улстөржилтдөө цэг тавьж байгаа бололтой. Учир нь, түүнийг явсан даруйд Шадар сайд болоод Эрүүл мэнд, спортын сайдын халаа сэлгээг МАХН-ынхан дотоод хурлаараа ярилцаж, Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар өмнө нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл өгч байсан бөгөөд МАХН-МҮАН-ын шийдвэрээс улбаалан томилгоо зогсчихоод байгаа тухай хэлсэн байдаг. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шадар сайдын асуудлаар одоо ажиллаж байгаа Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад их олон удаа ярьсан. Надад хоёр хувилбар санал болгосон. Эхнийх нь Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох. Хоёр дахь нь ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийг ЭМС-ын сайдаар тавих хувилбар байсан. Харин Н.Энхбаяр дарга та өөрөө Ерөнхий сайдынхаа хувьд аль нэг хувилбараа сонго гэж надад хэлсэн. Ингээд би Лхагвасүрэн гэдэг хүнийг дэмжих нь зүйтэй юм байна. Энэ саналыг Ерөнхийлөгчид оруулна” гэж байв.

0 Сэтгэгдэл