ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Нийслэлд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид анхны тусламжийн сургалтад хамрагдлаа
Жуулчдын аюулгүй байдлыг хангаж, тав тухтай орчинд аялуулах нь "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн нэг томоохон зорилт билээ. Энэхүү зорилтын хүрээнд 2015 оны 12 дугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар "Улаанбаатар хотын аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө"-г баталсан.

Эрдэлийн менежментийн төлөвлөгөөнд Улаанбаатар хотын жуулчны үйлчилгээний байгууллагын ажилтнуудад онцгой нөхцөл байдлын үед үйлчлүүлэгчдийг авран хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлсэн байхаар тусгагдсаны дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Болзошгүй гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах, яаралтай тусламжийг зөв, чанартай үзүүлэх нь” цуврал сургалтыг нийслэл хотын зочид буудал, жуулчны үйлчилгээний байгууллагын ажилтнуудад доорх хуваарийн дагуу үнэ төлбөргүй явуулах гэж байна.
Хан-Уул дүүрэг - 2016.03.30-31
Чингэлтэй дүүрэг- 2016.04.01-02
Сүхбаатар дүүрэг-2016.04.04-05
Баянзүрх дүүрэг-2016.04.06-07
Баянгол дүүрэг-2016.04.08-09
Сонгинохайрхан дүүрэг 2016.04.11-12
Налайх дүүрэг 2016.04.13-14
Багануур дүүрэг 2016.04.15-16
МИАТ болон Чингис хаан олон улсын нисэх буудал 2016.04.18-19
БОНХАЖЯ, НАЖГ болон дүүргүүдийн Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд 2016.04.20-21
Улаанбаатар хотын цагдаагийн газар 2016.04.22-29-ний өдөр болно.
Бүртгэлтэй холбоотой мэдээллийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ш.Ундармаагаас 70148687 дугаарын утсаар авах боломжтой. 2015 оны Азийн яаралтай тусламжийн холбооны судалгаагаар манай улс анхан шатны тусламж үзүүлэх чадвар, яаралтай тусламж үзүүлэх хугацаа зэрэг үзүүлэлтээрээ Азийн бусад оронтой харьцуулахад хоцрогдолтой байгаа юм. 2 өдрийн сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчдод анхны тусламж үзүүлэх олон улсын үнэмлэх олгоно гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл