Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
З.Энхболд: М.Энхсайханаар хоёр сая хувьцаа эзэмшигчийн хувь заяаг 70 жилээр нь өгөөд явуулчихмааргүй байна
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд зарим сэтгүүлчтэй цаг үеийн асуудлаар ярилцаж, сонирх­сон асуултад нь хариулсан юм. Энэ бол 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр байсан. Ярилцлагаар олон асуудлыг хөндсөний дотор Таван толгойн гэрээний төсөлтэй холбоотой сэдэв мөн багтаж байсан. Уг гэрээний төсөлд ямар байр суурьтай байгаагаа УИХ-ын дарга илэрхийлсэн билээ.  

-Засгийн газрын хэд хэдэн сайдыг Таван толгойн гэрээнд гарын үсэг зурвал огцруулна гэж мэдэгдсэн. Өмнө нь илэрхийлж байсан таны байр суурьтай зөрчилдсөн мэт харагдаад байна?
-1960 оноос эхлээд 15 жил улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд тэр үед ашиглах гэж оролдоод хэд хэдэн шалтгаанаар чадаагүй орхисон. 1996 оны Ашигт малтмалын хуулиар хэн дуртай нь хүссэн лицензээ авч Сү.Батболдын компани Таван толгойн лицензийг нь авсан. Тэгээд Сү.Батболдын авсан лицензийг улс хурааж аваад тэр үед төлсөн мөнгөнд нь Ухаа худагийг өгсөн. Нэг толгой болох Ухаа худагийг “Эм Си Эс” аваад явж байна. Үлдсэн дөрвөн толгойд хувьцаанаас тав орчим хувийг компаниудад өгсөн. Гурван сая хүнд хувьцаа өгснөөс одоо 2.1 сая орчим хувьцаа эзэмшигч байна. Энд байгаа бүх хүн, би ч гэсэн хувьцаа эзэмшигч. Оюутнууд, ахмад настнууд хувьцаагаа авсан.
2006 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Ард түмнийхээ таван толгойг ард түмэндээ өгье” гэж “Өдрийн сонин”-нд бичиж байсан.

Тэр үед манай намын дарга Элбэгдорж ийм санаа­­­чилга гаргаад Сү.Бат­болдоос лицензийг аваад Ухаа худагийг үлдээсэн. Нийтдээ 6,5 тэрбум тонн нөөцтэй Таван толгойг ордуудаар нь хуваахаар 800-900 мянган тонноор бараг тэгш хуваагддаг. Ухаа худагаас бусад нөөцийн 85 хувь нь төрийн өмчийн компанийнх, таван хувь нь хувийн компаниудынх, 10 орчим хувь нь ард түмний өмч. Эндээ л төрийн компани ажиллуулах гээд Б.Энэбиш, Я.Батсуурь гээд захирал тавьсан ч шоронд ордог бүтэл муутай компани болчихоод байгаа юм. Гэрээг би тэгж зогсоохоос өөр арга үлдсэнгүй. Уг нь, УИХ-ын чуулганы нээлтэд хэлэхээр бэлтгэсэн үгээ Таван толгойн асуудалгүйгээр бэлэн болгочихсон байсан. Өглөө нь гэрээг аваад үзэ­хэд Монголын ард түм­ний эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн байхыг харсан. Нүүрсний үнэ одоогийн ханшаар байна гэж үзэхээр Таван толгой жилдээ 25 сая ам.доллар авахаар, түүнийхээ хариуд хоёр хувийн тусгай рояалти авахаар байгаа. Бүх эрх мэдлээ өгөөд лиценз гэж цааснаас өөр юмгүй үлдэхээр болгочихсон.

-Ц.Элбэгдорж Ерөнхий­лөгчийн хэлснээр ард түмний Таван толгойн 51 хувь нь “Энержи ресурс”-т 49 хувь нь Хятадын төрийн өмчийн “Шенхуа”-д очи­хоор 30 жил дээр нэмээд 20+20 гээд нийт 70 жилээр очихоор болсон байсан. Энэ 70 жилдээ “Эрдэнэс Таван толгой” компани 2 хувиас илүү татвар авахгүй, яахав үнэ өсвөл энэ нь 3, 4 хувь болохоор гэрээнүүд байгаа. Гэхдээ маш олон хууль зөрчсөн.
-Өөрийнхөө талбай руу ч орох эрхгүй, Монголын талын оролцоогүйгээр нөгөө тал бол чөлөөтэй арилжиж, зарах, бие биедээ шилжүүлэх боломжтой. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээг гарын үсэг зурахад бэлэн болгосон байсан учраас би тэгж зогсоохоос өөр арга байгаагүй юм.
Төрийн гурван өндөрлөг эв найртай байна гэдэг нийлээд хууль зөрчихийг хэлэхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явахыг шаардаж байгаа юм. 2006 оноос хойш ард түмний Тавантолгойг яаж үр ашигтай ажиллуулах вэ гэж УИХ, Засгийн газар ч хангалттай олон шийдвэр гаргасан. Гэтэл М.Энхсайханы нууцаар байгуулах гэж байсан гэрээ тэр бүх шийдвэрүүдийг байхгүй юм шиг л бодож шийдсэн. УИХ-ын 39 дүгээр тогтоолд УИХ-аар оруулж ший­дүүл гэсэн. Тэгвэл М.Энхсай­ханы байгуулсан баахан хууль зөрчиж байгуулсан гэрээг УИХ-аар оруулахгүйгээр явуулбал би өөрөө хэрэгт орно. Ийм учраас заавал оруулахаар бүгд тохиролцсон. Дараа нь энэ чинь хуурамч гэрээ, жинхэнэ нь өөр гэж ярьсан. Энэ гэрээг би төсөл гэж үзэхгүй. Дараа нь одоо яг энэ хувилбараар зурна гэсэн гэрээг бас оруулсан. Энэ хоёр гэрээг харьцуулаад харах хэрэгтэй. Би хоёр сая иргэний хувьцааг хэрхэх вэ гэдэгт хариуцлага хүлээ­сэн хүн учраас УИХ-д сонгог­доогүй, ард түмнээс мандат аваагүй М.Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувь­цаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байна. Том төслүүдээ явуулъя гэж байгаа ч хуулийн дагуу л байх ёстой.

-14 хоногт хэлэлцэнэ гэж байгаа. Амжих  болов уу?
-Орж ирээгүй байгаа учраас ярьж болохгүй байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бид гурав ингэж ярьсан. Оюу толгой дээр гаргасан алдааг давтах нь гээд байна. Оюу толгойд олон мянган хуудастай гэрээ байгуулаад одоо заалт болгоноор нь ороогдоод байгаа. Тэгэхээр дахиж ийм алдаа гаргахгүйгээр Хөрөнгө оруулалтын хуулиар том хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахдаа үндсэн дөрвөн татвараа тогтворжуулах эрх Засгийн газарт байгаа. Маш ноцтой заалтууд гэрээний хоёр хувилбарт бий. А.Гансүх зөвлөхөөр гэрээний заалтуудыг шүүлгэж байгаа учир тэр талаар өөрөөс нь асууж болно. Хэнд зарах, ямар өртгөөр тээвэрлэх тэр болгоныг өөрөө тогтооно гэсэн байсан. Гэтэл манай бусад хуулиар заавал зах зээлийн үнээр зарна, үгүй бол лицензийг хураадаг, 90 хувьд заавал монголчуудыг ажиллуулна гэж бий. Энэ мэт хуулийн заалтыг мөрдөхгүй гээд өөрөөр тохирсон нь аюултай. Дараа нь энэ бүх хуулиудыг мөрдөхгүй гэвэл дараагийн УИХ-аар шаардлага тавихаар Лондонгийн Арбит­рын шүүхээр миний олох байсан ашгийг өг гэх ийм л балай гэрээ байсан учраас яагаад ч зөвшөөрч болохгүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав муудалцаад байна гэж гадуур яриад байна. Тэгж юмыг хялбаршуулж ойлгож болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой.

-Эдийн засаг ийм хүнд байхад ямар ч үнэ цэнээр хамаагүй мөнгө олох Засгийн газрын арга гэж байна. Баялгаа зарж мөнгө олохоос өөр боломж бидэнд алга уу?
-Ямар ч үнэ цэнээр мөнгө олж болохгүй. Хуульд заагдсан хэмжээндээ байх ёстой биш болохоос. Эдийн засаг хүнд байхад Тавантолгойгоо ямар ч мөнгө авахгүйгээр 2 хувийн рояалтигаар бэлэглэчих гэвэл би лав тэгэхгүй. Баялгаа зарахгүйгээр амьдарч болно шүү дээ. Ам.доллараар юм авахаа болих хэрэгтэй. Ингээд ам.доллараар юм аваад л байвал ханш 10.000 төгрөг болно. Бүх зүйлээ дотооддоо хийгээд явах арга зам байна. Гэхдээ 2012 онд Монголын ард түмэнд байгалийн баялгаа ашиглаад улс орноо хөгжилд хүргэе гэж санал өгсөн. Тэр бодлогоосоо УИХ буцахгүй. Энэ төсөл явдгаараа явна. Гэхдээ буланд шахуулж байгаад 70 жилээр ашиггүй наймаа хийж болохгүй. Дараа нь биднийг бүгд хараана. Хамгийн ноцтой нь “Энержи ресурс” авангуутаа маргааш нь “Шенхуа” 100 хувь шилжүүлж авах бүх зам нь нээгдсэн байгаа. Олон мянган хуудастай гэрээгээ боль гэдэг зөвлөгөө Ерөнхийлөгч бид хоёр Ерөнхий сайдад өгсөн. Шүүх дээр очиход Монголын Засгийн газар үүрэг хүлээхгүй л байх ёстой. Аж ахуйн нэгжүүд нь нүүрсээ зараад бизнесээ хийгээд явна л биз. Ер нь Засгийн газар нь яахаараа зах зээлийн биш үнээр нүүрсээ зарахыг зөвшөөрдөг юм. Оюу толгой дээр шүүмжилдэг шиг бүх мөнгөө гадаадад байршуулах нь байна шүү дээ.

-УИХ-аар хэлэлцэхээр ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм бэ?
-УИХ хууль зөрчсөн зүй­лүү­дийг хүчингүй болгоно. Хувь­цаа эзэмшигч хоёр сая иргэ­дийн эрх ашгийг хам­гаалах газар УИХ. Засгийн газар лав биш юм байна.

-УИХ-аар оруулахаар улстөрчдийн, намуудын өгөөш болох гээд байна гэж тайлбарлах нь бий?
-УИХ-аар оруулахгүй явж байгаа зүйлийг уншаад хоёр сая иргэнийхээ хувьцааг хо­гийн цаас болгохыг зөвшөөр­вөл тэр чигээр нь оруулж болно. Ямар ч асуудалгүй. Зүгээр л сонголтын асуудал. Тавантолгойгоо үнэ төлбөр­гүйгээр “Энержи ресурс”, “Шенхуа” хоёрт өгөөд явуулъя гэвэл явуулъя. Үгүй ээ, үнэ цэнэтэй эд, арай ч ингэж явж болохгүй гэвэл тэр шийдвэрээ гаргана. Тэгэхээр УИХ нийт сонгогчдынхоо өмнө тайлбар­лах боломжтой л байх ёстой.
2015.04.16


Манай намд Тавантолгойгоо “үнэгүй өгнө” гээд гар өргөсөн хүмүүс бий

УИХ-ын дарга З.Энхболд “Миний хувьд Батзаяагийн хэрэг эхэлснээс хойш харзнасан байдалтай байгаа. Мөнгө идсэн, идээгүйг би мэдэхгүй. Ямартай ч энэ асуудлыг үргэлжлүүлж, сонгуульд нөлөөлөх зорилго агуулж байгаа бол намын даргын хувьд үг хэлэхээс өөр аргагүй байдалд орно. Хэн нэгэн хүнийг баривчилж, ял өгч болно. Гэхдээ бүх юм шүүх, цагдаа гээд бүгдээр нь орох ёстой. Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг цаг ард хоцорч. Харин ч хувийн ашиг сонирхолдоо ашигладаг хүмүүс байна. Ийм үл бүтэх улсыг хуулийн байгууллагаас хөөж, арга хэмжээ авахгүй бол энэ байдал үргэлжилсээр байх болно. Энэ асуудал хэрээс хэтэрсэн. “MCS” гэдэг компанийн мэдлийн цагдаагийн даргатай болчихсон. Нэг улс төрийн намын төлөө ажилладаг цагдаагийн байгууллагатай байсан бол одоо нэг компанийн төлөө ажиллаж байна.

Цагдаагийн даргыг хэн томилдог вэ, Ерөнхий сайд. Прокурор, шүүгчийг хэн томилдог юм, Ерөнхийлөгч. Би хэнийг томилдог вэ, хэнийг ч биш. Тэгэхээр энэ бүх салбар УИХ-аас хол байгаа биз. Хуулийн байгууллагад байгаа, компанийн гар хөл болсон улсыг зайлуул гэж хэлсэн. Зайлуулалгүй өдий хүрсэн. Юуны өмнө нам үл бүтэх хүмүүсээ цэвэрлэх болсон. Манай намд Тавантолгойгоо “үнэгүй өгнө” гээд гар өргөсөн хүмүүс бий, гэхдээ цөөхөн. Энэ хүмүүсийг намаас нэр дэвшүүлэхгүй, Ардчилсан намын байр суурь маш тодорхой. Бид “Тавантолгойг ард иргэдэд өгнө” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Намаас цөөхөн хүн Тавантолгойг өгөх байр суурьтайгаа ч илэрхийлсэн. Тэр хүмүүс одоо мөнгөө цуглуулж байгаад эсэргүүцэж байгаа бүх хүнийг тойрогт нь унагаах ажиллагаа явуулна. Энэ зөвхөн манай намд байгаа асуудал биш. Ардын нам дотор манайхаас ч олон хүн байна. Дээрх хүмүүс шинэ гарч байгаа намуудын мөнгийг ч төлж байна. Энэ асуудалд зөвхөн баянхонгорчууд санаа зовох биш нийт монголчуудын асуудал” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Баянхонгор 2016.03.20
0 Сэтгэгдэл
Battulga. Z Enkhbold. hoyor l uursduu ideh gej ulairch bna. Erdenechimeg balai yahav ene hoyoriigoo a gevel a geed b gevel b gene
Ee elii mini elii mini.
Усан тэнэг.
ТТ г гацаагаагүй бол Монгол хямралаас гарчих байлаа. Тэр нь мэдэгдээд ирэхээр хүмүүсийн тархийг угааж эхэллээ. Зарим мангар нь баярлалаа ч гэх шиг. Гадны гар хөл бологсод эх орныг чинь уруудуулж байхад үхсэндээ баярлана вэ. Нэг үгээр Зи Монгол улсын төлөө зүтгэдэггүй.
hujaagiin ***** buunii nohoinuudiig tord ***** oruul undseer n ustgaj zailuul ???
Elbegdorjoos arai ilyy setgedeg yum uu daa
Bayrlalaa tanid. Mongoliin tord tani shig Hun bgaa n ashgui dee.
Ee elii mini elii mini.
Усан тэнэг.
Ene beltreg ooroo bayanzurhchuudiin gazriig dahin tolovlolt nereer deeremdeed baigaagaa neg tailbar heleech
ene hun shig eruul hun uls tord baigaa gej uu
Үнэхээр ард түмэндээ хадгалах сэтгэл үү? Аль эсвэл хоёр гуравхан хүн халааслах гэсэн шунал уу?
Battulga. Z Enkhbold. hoyor l uursduu ideh gej ulairch bna. Erdenechimeg balai yahav ene hoyoriigoo a gevel a geed b gevel b gene
Ямар санаатай ингэж гацаагаад бна вэ. Ингэсээр өрөндөө газар нутгаа алдвал яах вэ. Байгаа баялгаа зараад мөнгө болгосон нь дээ рүү , бгагаа дарсаар өрөнд баригдаад хямраад байх уу.
больё оо
Монгол төрийн хутгуур М.Энхсайханг дахиж сонгож болохгүй шүү
Am dollar avahaa bolich geh shig dvvrtsen teneg
Ene Enh bold gej hulgaich nohoi shig hunii oodoos egtselj harj chaddaggui hulgaich harhaas durgui hureh ym.
Хамгийн их уншсан