Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Өвөрхангай, Дундговийн нутаг, Төв аймгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, маргааш өдөр Дундговь, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон  шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны гуравдугаар сарын 30-ны 21 цагаас гуравдугаар сарын 31-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгороор 5-10 хэм, бусад хэсгээр 0-5 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

2016 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан