Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“Сайдын цаг” уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцлоо
Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцож мэдээлэл хийлээ.

3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 400 өвчтөн хандсаны 337 нь улаанбурхан өвчний эмнэл зүйн шинж тэмдэгтэй байснаас 73 нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Өвчлөлийн насны хувьд 46 хувийг 15-25 насныхан, 7.5 хувийг  0-8 сартай буюу вакцинд тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Засгийн газрын хуралдаанаар Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах талаар хэлэлцэн өвчлөл өндөр бүртгэгдэж байгаа 18-30 насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэж, шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар тогтсон. Өвчний голомтын хүрээний 50 мянга гаруй хүнийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажууллаа. Одоо ХӨСҮТ-ийн нөөцөд голомтод хийх 10 мянга гаруй хүн/тун, товлолоор хүүхдэд хийх 75 мянган хүн/тун вакцин байна. Цаашид халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн эмч нарын хүрэлцээг нэмэгдүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд анхаарал хандуулах шаардлага байна гэж Шадар сайд Ц.Оюунбаатар хэллээ.

Мөн тэрээр хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн гал түймэр гарах болсон талаар мэдээлэл хийж, гал түймрээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа. Өнөөдрийн байдлаар  4 аймгийн 9 сум болон Богд ууланд нийтдээ 11 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна.

Шадар сайд Ц.Оюунбаатар мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултуудад хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан