“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Эдийн засгийн чуулганд илүүдсэн үгс
хэрүүлч чавганц шиг их атаархуу муухай хүн юм
ene hiirhel ni bur ataarhal bolj huvirsan bna .
Hugjil devshliin hairan 4 jil ..... hairan sanal mini .....
Элбэгдорж уул нь ноён нуруутай үргэлж зөв зүйтэй зүйлс ярьж хийдэг байсан. Ганцхан жил үлдэж байхад үхрийн сүүлд хутга гэдэг болж байна даа. Харин одоо хувийн өс хонзон авах, хөрөнгө зоорио арвижуулахын тулд эрх мэдлээ эрээ цээргүй ашиглаж байгаа нь үнэхээр ой гутам байна даа. Зэс нь цухуйж байгаа юм бай л үгүй дээ. Ямар өчүүхэн амьтан байсан юм бээээ...

Elbegee yrolhiilogchiiig ih l demjdeg bailaa. Yrih n ihdeed bh ym daa
ЗӨВ ШҮҮ
МОНГОЛЫН ТӨРД ҮНЭХЭЭР ТӨРИЙН НҮДТЭЙ ХҮН, УЛС ТӨРИЙН ХҮЧИН БАЙХГҮЙ БАЙГААГ ХАРУУЛЛАА. ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМААР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД СОНИРХОЛ ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХ ТӨРИЙН БАТАЛГААТАЙ ШИЙДЭЛ, САНАЛ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ТЭР ЭНЭ ИНГЭСНЭЭС БОЛЛОО ГЭХ ЮМ УУ ГАДААД УЛС РУУ ДАВШИЛСАН УЛС ТӨРИЙН ДАЙСАГНАЛ ХЭРЭГГҮЙ БҮҮР ЗУГТАНА ГАДНЫХАН, ҮНДСЭНДЭЭ УЛС ТӨРИЙН КАРЬЕРАА ӨӨРСДӨӨ ДҮГНЭЧИХЛЭЭ. МОНГОЛ ИНГЭЖ ЦААШ ЯВЖ БОЛОХГҮЙ ЭД НАР ЛАВ БИШ ЮМ БАЙНА. САМБУУ ӨВӨӨ 2 ХӨРШТЭЙГЭЭ ЭВТЭЙ БАЙЖ УЛС ОРНОО ҮЙЛДВЭРЖ ҮҮЛЭН, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛГЭЧИХСЭН ЮМ. ЭД НАР ХАРИН ДАЙСНЫ ЦЭРЭГ ДУУДАЖ МАГАДГҮЙ БОЛТОЙ. НӨГӨӨ ЗАСГИЙН ГАЗРЫН РЕФЕРЕНТҮҮД ЗӨВЛӨХҮҮД ҮАБЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАГА ЮУ ХАРЖ БАЙВАА
энэ новшийг хурдан оймсдооч ээ
манай ерөнхийлөгч юм уу гадны улсын ерөнхийлөгч юм уу үг болгондоо монголчууд гээд байх юм манай улс манай улсын эдийн засаг гээд ярьж болно доо эрхэм ерөнхийлөгч өө бүр л хүнийр хүү үг хэллэг хэлээд байх юм. бас дээр нь та эйьйан толгойг улайран гэрээ байгуулах ёстой байсан гээд л улиг болтол ярих болж ардчиллын зарчмаа саналдаа олонхи дэмуээгүй бол тэгээд л ард түмний маань зөв өшөө илүү сайн хувилбар сонгох оэрэгтэй гээд л хошгирол доо яагаад бачимдаад байгаа юм бэ төрийн тэргүүн төвшин нуруутай байгаад 8 жилээ дуусга л даа
zuv bna
Б.БИЛГҮҮН
Өнөө жил Монголын эдийн засгийн чуулган тэгтлээ өргөн цар хүрээг хамарсангүй. Хөрөнгө оруулалт байхгүй, улсын төсөв алдагдалтай, ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2000 хол давж, ёстой л алт, зэс, нүүрснийх нь үнэ огцом өсдөггүй юм бол эдийн засагт аврал алга. Үүнийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэг, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар ч сайн мэдэж байгаа нь тэдний тавьсан илтгэлээс сонсогдож байв.

Харин хоёр, гуравхан хүнээс болоод Монгол Улсын эдийн засаг элгээрээ мөлхсөн мэт үгсийг Төрийн тэргүүн хаа явсан газраа тэрлэх болов. Дагагч ихтэй твиттер, фэйсбүүк хэрэглэгчдийг Их тэнгэрт залж авчраад ярихдаа ч, Монголын эдийн засгийн гэх албан ёсны форум дээр ч “гомдож, туних” нь туйлдаа хүрсэн нь мэдрэгдэв.
Ингэснээр “төвийг сахигч” Ерөнхийлөгч аль нэг талын эрх ашгийг хамгаалж байгаа мэт, эдийн засгийн үзүүлэлт гэхээс илүүтэй, нэр дурдаагүй улстөрчдийн балгаас болоод өнөөдөр улс орноороо дампуурсан гэх зүйлс ярьж иргэдийг талцалд хөтлөх луужин мэт харагдаж байна.
Угтаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэж заажээ. Гэвч, бодит байдал дээр буюу сүүлийн хоёр илтгэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эв нэгдлийн илэрхийлэл байж чадсангүй.
Түүний хэлсэн үгс хэний эрх ашгийг хамгаалж байгааг хэлэх боломжгүй ч, тодорхой хүнийг “чичилж” байгаа нь дараахь ишлэлүүдээс тодорхой харагдах юм.
Харуусал: “Хэрэв бид том төслүүдээ цаг хугацаанд нь хөдөлгөөнд, эргэлтэд оруулж чадсан бол иргэдийн маань амьдрал ингэж дордохгүй байсан”
“Том төслүүд хөдлөөгүйгээс болоод асар олон мянган ажилчин ажлын байраа алдаж байгаа. Том төсөл хөдөлсөн бол ингэтлээ ломбард сахиж халамжийн дэвтрээ барьцаалахгүй байсан”
Буруутгал: “Монголд боломж олдоод байдаггүй юм аа. Үнэхээр өнгөрсөн жилүүдэд олдсон ганц боломжийг бид ашиглаж чадаагүй, залгиж чадаагүй, шороотой хутгасан. ОДОО ЗАРИМ ЭТГЭЭДҮҮД ҮҮНД ДЭЭР БҮЖИГЛЭЖ БАЙНА.
“УИХ-ын нэг гишүүн том төсөл зогсоосноороо бахархдаг гэж мэдэгдэл хийж байсан юм. Эм тарианы мөнгөгүй болоод байгаа иргэд, сонгогчдоо тэр УИХ-ын гишүүн бодоогүй л юм байхдаа”
“Өнөөдөр эмнэлэг ор байтугай зогсох шал ч олдохгүй байна. Тэр хүүхдийн эмнэлэг барьчих байсан өчнөөн мөнгийг том төслийг зогсоож байж зогсоосон шүү дээ”
Энэ мэт түүний хэлсэн үгсээс хэн нэгнийг буруутгаж, Тавантолгойн төслийг ашиглах л ёстой байсан юм.. гэх үгсийг олон бичиж болно. Гэвч, гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулагчдын өмнө бүр Монголын эдийн засгийн форумын индэр дээрээс УИХ-ын шийдвэрийг алдагдсан боломж гэж зарлаад, үүнд нь ганц, хоёрхон хүн буруутай гэж улс төрийн сэдэв ярих нь зохимжгүй. Энэ нь Төрийн тэргүүний хувьд “эв нэгдлийг илэрхийлэгч байна” гэсэнтэй нь ч зөрчилдөж байгаа юм. Тэрээр өөрөө ч гэсэн “Би бол намаас түдгэлзсэн хүн. Би ард түмний эрхийг төлөөлж байгаа, ард түмнээс сонгогдсон хүн” хэмээн өөрийн амаар хэлээд арав ч хоноогүй байгаа билээ.
Тэгвэл, УИХ ч ард түмний төлөөлөл. Тэд олонхиор шийдвэр гаргаж, олонхиор хууль баталдаг. Энэ дагуу эрхэм Ерөнхийлөгчийн буруутгаж буй Тавантолгойн төсөл зогссон. Яагаад гэвэл, Тавантолгой өөрөө ард түмний өмч тул түүнийг УИХ-аар заавал хэлэлцэх ёстой гэж үзсэн юм. Энэ дагуу Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх эсэх ажлын хэсгийг байгуулахад бүх л нам, эвсэл гишүүдээ оруулсан. Хэдийгээр тэд Тавантолгойн төслийг явуулах нь эдийн засагт асар нэмэртэй гэдгийг Ерөнхийлөгчтэй адил хүлээн зөвшөөрдөг ч бэлтгэсэн гэрээ нь хууль бус, иргэдэд, улс оронд ямар ч ашиггүй гэдгийг баталсан юм. Үгүйсгэх ямар ч боломгүй болчихоод байгаа энэ үнэнг, УИХ-ын хяналт, шалгалтыг тэгвэл яах вэ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумьяабазар, М.Сономпил, Б.Чойлжилсүрэн нарын гарын үсэгтэй Ажлын хэсгийн дүгнэлтийг тэгвэл юу гэж ойлгох вэ. Хуулийн, бүрэн эрхийнхээ дагуу шалгаж Тавантолгойн гэрээ улсын эрх ашгаас урвасан гэх дүгнэлтийг гаргаж зогсоосон тэд Ерөнхийлөгчийн үзэмжээр тэгвэл “ашиглаж чадаагүй, залгиж чадаагүй, шороотой хутгасан” юм уу. Тэгээд бас “үүн дээрээ бүжиглэж байгаа” хэрэг үү.

0 Сэтгэгдэл
2016.04.03
2016.04.03
2016.04.03
2016.04.02
2016.04.02
2016.04.02
2016.04.01
2016.04.01
2016.04.01
2016.04.01
2016.04.01
2016.04.01