Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ази, Европын парламентчид Монголд чуулна
Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт буюу АСЕП9 /The 9th Asia-Europe Parliamentary Partnership Meeting/-ийг энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдсан байна. Одоогоор 33 орны парламентчид болон Европын парламентаас нийт 130 гаруй төлөөлөгч оролцохоо мэдэгджээ. Үүнээс таван орны парламентын дарга болон долоон орны дэд дарга нар хүрэлцэн ирэх юм.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл авч, зохион байгуулалтын бэлтгэл ажлын талаар санал солилцов.
Ажлын хэсэгт УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар багтаж буй. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллана гэлээ.

0 Сэтгэгдэл