Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Алдах ёсгүй боломж “АВТО ЭКСПО-2016” тун удахгүй

Энэ оны дөрөвдүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд “КРОСС ТРЭЙДИНГ ПАРТНЕРС” ХХК санаачлан “АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОР” хамтран монголын хамгийн том “АВТО ЭКСПО-2016” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдааны зорилго нь автомашины дуудлага худалдаагаар дамжуулан хэрэглэгчдэд автомашин зээлээр, урамшуулалттайгаар, харьцангуй хямд үнээр худалдан авах боломж олгох, автомашин болон түүнийг дагалдах сэлбэг, бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаалдаг иргэд, аж ахуй нэгжүүдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан, худалдан борлуулах боломж олгох, шинэ зах зээл,борлуулалтын суваг нээх, нийлүүлэгч олох,  харилцаа холбоо хөгжүүлж, сүлжээнд орох боломж олгох, тэдгээрийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэрэглэгчидэд авто машин болон түүнийг дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос зах зээлийн үнээс хямд үнээр, худалдан авах нөхцөл бүрдүүлэх юм байна.

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах үйл ажиллагаа нь оролцогч байгууллагуудын мэндчилгээ, танилцуулга, авто машины дуудлага худалдаа , автомашинтай холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээний хямдралтай худалдаа, үйлчилгээ, урлагийн тоглолт, сонирхогч, үйлчлүүлэгчдийн дунд  азтан шалгаруулах сугалаа, хөгжөөнт тэмцээн уралдаан явуулах юм.

Та бүхэн энэ оны хамгийн том “Авто экспо-2016” үзэсгэлэн худалдаанд оролцож, өөртөө хэрэгтэй авто машины бүх үйлчилгээг авахаас гадна зах зээлийн хамгийн хямд үнээр авто машинтай болох алтан боломж танд нээгдээд байна.

Дөрөвдүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд “Авто Худалдааны Цогцолбор”-ын 2Б талбайд очиход л танд хэрэгцээтэй бүхэн байх болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан