Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Н.Алтанхуяг: Төрөөс төрсөн тэрбумтнуудын бүлэглэлийг Ц.Элбэгдорж удирддаг
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Төрийн ордонд сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийхдээ “Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол төрөөс төрсөн тэрбумтнуудлын бүлэглэлийг удирдан чиглүүлдэг гэж тэмдэглэлээ.

Тэрээр цааш нь би өөртэй нь үгсэн хуйвалдаагүй болохоор  өнгөрсөн хугацаанд маш их гүтгэлэг, доромжлолыг над руу чиглүүлсэн гээд Монгол Улс эдийн засгийн биш шударга ёсны хямралд өртсөнийг онцлов. Учир нь сүүлийн үед хуйвалдааны бүлэглэл зохиомол хэрэг үүсгэн, гэмгүй иргэдийг хэрэгтэн болгон хувиргах нь ихэссэнийг дуулгалаа.

Энэ хуйвалдааны бүлэглэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан, өөрт нь таалагдаагүй, өөртэй нь эвсэн нэгддэггүй иргэдийг зохиомлоор гүтгэх нь хэрээс хэтэрсэн гэв.

“Авлигатай тэмцэх амаргүй ажил хэмээн Ерөнхийлөгч байнга жүжиг тоглодог. Төрөөс төрсөн тэрбумтнуудын бүлэглэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан чиглүүлдэг. Өөртэй нь үгсэн хуйвалдаагүй тул өнгөрсөн хугацаанд маш их гүтгэлэг, доромжлолыг над руу чиглүүлсэн. Өнөөдөр би ийнхүү нэр цохон мэдэгдэл хийснээр өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулж байгаагаа маш сайн мэдэж байна. Гэвч ардчиллыг хамгаалах цаг болсон тул би энэ мэдэгдлийг хийж байна.
Удахгүй сонгууль болно. Иргэд улс төрийн чухал шийдвэр гаргахаасаа өмнө Монгол Улсыг чухам ямар хүн удирдаж байгааг мэдэх эрхтэй.

Хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжсээр байна. Цаашид ч улам хүчирхэгжинэ гэдгийг анхааруулж байна. Тэд Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүсэл, зоригийг мохчин дарж байна. Мөн их өрийн нэрээр иргэдийг айдаст автуулж байна. Төрийн албан хаагчдыг ч хохироох нь олширлоо. Хуулийн нэр барьж шорон гянданд хорих явдал эрс ихэслээ.

АН-ын нэр хүндэд ч зориудаар халдаж байна. АН-ын гишүүд өөр хоорондоо хагаралдан, хэрэлдэхээс өөр ажилгүй мэт харагдуулж байна. Энэ бүхнийг зориудаар зохион байгуулж байна. Харин МАН-ынхан энэ бүхнийг чимээгүй ажиглан, баясаж байна.

Хуйвалдааны төр төрийн албан хаагчдын шийдвэр гаргах эрхийг барьцаалан сэйфэндээ хийчихлээ. Тэд төрийн эрхийг хууль бусаар авч Засгийн газрыг унагаасан. Тэд Монголыг хувааж идэхээр санаархаж байна” хэмээн мэдэгдлийнхээ үеэр хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Suulin heden odoruuded bolson uil yavdal bolon uls tord suuliin jil garui hugatsaand ornoj bui uil yavdaluud uneheer Altanhuyagiin yariad baigaa zuils unen gedgiig belhenee gerchilj baina. Elbegdorj huviin os honzongoo avah, huviin horongo zoorio arvijuulahiin tuld erh medlee eree tseergui ashiglaj baina. Nogoo yariad jigsheed baidag N.Enhbayaraasaa yalgarah yum ochuuhen ch yum alga. Uhriin suulen deer ***** gedeg bolloo doo. Shivshig bolloo doo....
Хамгийн их уншсан