Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АН ИТХ-Д өрсөлдөх эмэгтэйчүүдийн квотыг 25 хувьд хүргэнэ
“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулга уулзалт өчигдөр боллоо. Улсын хэмжээнд буюу 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, нийслэлийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй 2200 гаруй эмэгтэй байдаг бөгөөд тэдгээрээс 450 гаруй нь өчигдөр чуулга уулзалтад оролцлоо. Мөн улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын эмэгтэй төлөөлөгчид оролцов.
“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” гэж нэрлэсэн тул энэ чуулганд ИТХ-аас дээш албан тушаалд буй эмэгтэйчүүд түлхүү оролцсон бөгөөд “Монголд хамгийн анх удаа шийдвэр гаргах түвшинд жендерийн асуудал хөндөж буй өргөн хүрээний чуулган болж байна” гэж УИХ-ын дарга З.Энхболд онцолсон юм.
Мөн УИХ-ын дарга З.Энхболдын өгсөн мэдээллээр Төрийн албан хаагчдын 60 гаруй хувь, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж буй гэнэ. Хэдийгээр эрэгтэйчүүдийн тоог давсан ч шийдвэр гаргах түвшинд буюу УИХ, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй гэж үзжээ.
Гэхдээ УИХ-ын 11 эмэгтэй гишүүнтэй хамтран ажилласны үндсэнд УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгохын төлөө амлалт өгч, түүнийгээ биелүүлсэн гэж эрх баригч намын дарга үзлээ. Сонгуулийн тухай хуульд “Нам, эвслээс энэ хуулийн 27.1-д заасны дагуу нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна” гэж заасан байдаг.
Харин Сонгуулийн тухай хуульд Орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлдэг пропорциональ элементийг хэрэглэхээ больсон, төрийн үйлчилгээний ажилтнууд эрхэлсэн ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр бүх шатны сонгуульд нэр дэвших эрхийг нээсэн заалтуудыг оруулсан. Ингэснээр боловсролын салбарын нийт ажиллагсдын 75.8 хувь, эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын 81.4 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд улс төрийн сонгуульд нэр дэвших үүд нээгдэж байна. Энэ нь анхан шатны нэгжид эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлнэ гэж үзэж, хуульчилсантай холбоотой. Харин дунд шат буюу нийслэл, аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарахаас өөр аргагүй нь энэ асуудал нэгэнт хуулиар шийдэгдэх боломжгүй болсонтой холбоотой юм. Харин АН-ын хувьд УИХ-ын сонгуультай зэрэг явагдах 2016 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нам дотроо 25 хувиар тогтоох боломжтой хэмээн үзэж байгаа аж.
“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулга уулзалт өчигдөр боллоо. Улсын хэмжээнд буюу 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, нийслэлийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй 2200 гаруй эмэгтэй байдаг бөгөөд тэдгээрээс 450 гаруй нь өчигдөр чуулга уулзалтад оролцлоо. Мөн улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын эмэгтэй төлөөлөгчид оролцов.“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” гэж нэрлэсэн тул энэ чуулганд ИТХ-аас дээш албан тушаалд буй эмэгтэйчүүд түлхүү оролцсон бөгөөд “Монголд хамгийн анх удаа шийдвэр гаргах түвшинд жендерийн асуудал хөндөж буй өргөн хүрээний чуулган болж байна” гэж УИХ-ын дарга З.Энхболд онцолсон юм.

0 Сэтгэгдэл