Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Хонконгт уригджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болох Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад өнөөдрөөс баасан гараг хүртэл оролцох гэж байна.
Энэ талаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягаас тодрууллаа. Тэрээр “Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт нь жил бүр болдог. Өнөө жил энэ чуулга уулзалтын 19 дэх жил нь болж байгаа. Энэ хугацаанд олон улсад нэр хүндтэй уулзалтад тооцогдох болсон. Ерөнхий сайд энэ уулзалтад ерөнхий илтгэгчээр уригдсан. Ерөнхий илтгэгч нь гол зочин гэсэн үг. Энэ утгаараа улсынхаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн байдал, Засгийн газраас цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөхөөр бэлтгэж байгаа. Өмнө нь Япон, Тайланд болон Малайзын Ерөнхий сайд нар гол илтгэгчээр уригдаж байсан удаатай. Хөрөнгө оруулалтын уулзалтад оролцохоос гадна хоёр талын уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Хонконгийн бүс нутгийн захирагч болоод тус бүсийн Худалдаа аж үйлдвэрийн дарга нь Ерөнхий сайдад бараалхах төлөвлөгөө байгаа” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан