Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Тосонбумын асуудлыг нөгөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд болон Ирвэс хамгаалах сангийн ажилтнуудыг өчигдөр хүлээн авч уулзан, иргэдийн тавьсан хүсэлтийг шийдвэрлэх ажлын явцын талаар танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар 2015 оноос өнөөдрийг хүртэл иргэдээс 1200 гаруй өргөдөл ирсэн. Энэ асуудлыг судлах хүрээнд 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад, 2015 оны долдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад мэдээлэл ирүүлэх, асуудлыг шийдвэрлэх талаар албан тоот явуулсан. Монгол Улсын Засгийн газраас 2015 оны наймдугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн хариу албан бичигт Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулахаар судалж, үндэслэлийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна гэсэн боловч тодорхой арга хэмжээ аваагүй” гэлээ.

Өргөдлийн байнгын хороо Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг хуралдаанд сонсч Засгийн газарт 2015 оны арванхоёрдугаар сард багтаан Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоол өргөн мэдүүлэхийг чиглэл болгосон 15 дугаар тогтоолыг баталсан байна. Харин Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр 512 тоот тогтоолоор тус талбайг гурван жилийн хугацаагаар нөөцөд авсан талаар мэдээллээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Тосонбумбын нуруунд ажиллаж Л.Эрдэнэчимэг нарын УИХ-ын есөн гишүүн 2016 оны өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэнийг нөгөөдөр тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр УИХ-ын даргын зөвлөлийн баталсан хуваарьт орсон болохыг тэрээр иргэдэд мөн дуулгасан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан