Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ“ нийслэлийн засаг даргын нэрэмжит цомыг аялуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн Засаг дарга нарт “Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе уриан дор энэ сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дүүргүүдэд аялуулах өөрийн нэрэмжит “Улаанбаатар Марафон-2016” цомыг гардуулан өглөө.

Энэхүү аяны зорилго нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 06 дугаар сарын 04–ний өдөр нийслэлд гурав дахь удаагаа болох “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангах юм. Мөн “Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, яам агентлагууд, нийслэл, дүүргийн  нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, иргэдийг татан оролцуулахад оршиж байна.
 
“Улаанбаатар Марафон – 2016” цомыг нийслэл, дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүд хүлээн авч харьяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургууль, коллежууд байгууллагуудаараа аялуулах ажлыг зохион байгуулж нийт албан хаагч, сурагчид, оюутнуудынхаа дунд тус удирдамжинд заасан үйл ажиллагааг явуулна.
 
“Улаанбаатар Марафон – 2016” цом аялах хугацаанд байгууллага, хамт олноос хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл:
 
    Байгууллага, хамт олондоо “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг танилцуулах, сурталчлах
    Байгууллагынхаа Биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг дэмжих, эрчимжүүлэх, шинээр хамтлаг байгуулах
    “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн заавар журмыг танилцуулах, байгууллага, хамт олноороо нэгдэх, гүйх хөдөлгөөн өрнүүлэх, сургуулиасаа  марафонд оролцож гүйх сурагч, оюутан, багш, ажилтан албан хаагчдын нэрсийг гарган бүртгэлд хамруулах, байгууллага, хамт олныхоо дунд спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах, спортын алдар, цуутай тамирчидтай уулзалт ярилцлага хийх, мэргэжлийн багш дасгалжуулагчдыг урьж сургалт семинар зохион байгуулах, зөвлөгөө авах, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэвтрүүлэг, ярилцлага, реклам сурталчилгаа хийх
    Байгууллага, оршин суугаа орчиндоо хог хаягдалгүй цэвэр, эко орчинг бүрдүүлэх, амьдралын хүнд нөхцөлд байгаа оюутан сурагч, албан хаагч болон өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг сайн үйлсийг дэлгэрүүлэх аян өрнүүлэх зэрэг нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулах, сурталчилах, дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх
    Хамрах хүрээ: Нийслэл, дүүргийн ИТХ, хороодын Иргэдийн нийтийн хурал, нийслэлийн иргэд

“Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе” уриан дор нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, холбогдох зураг, бичлэг материалыг үндэслэн шалгаруулалт хийж хамгийн сайн оролцсон байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж “Өргөмжлөл” 1-2 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Байгууллагынхаа тайланд марафонд гүйсэн, хөгжөөн дэмжиж оролцсон хүний тоо, хийсэн ажлаа дэлгэрэнгүй тусгаж ирүүлнэ. Соёлтой найрсаг хотын эрүүл, спортлог иргэн байхын төлөө хамтдаа гүйцгээе хэмээн “Улаанбаатар Марафон – 2016” олон улсын гүйлтийг зохион байгуулах хорооноос уриаллаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан